solongonews
Ши Жиньпин Миланы дэлхийн яармагт баяр хүргэжээ
2015-05-03 10:47
2015 оны 5 сарын 1-нд Италийн Миланы дэлхийн яармаг нээлтээ хийж, Дэлхийн яармагийн Хятадын ордон мөн өдрөөс ажиллаж эхэлсэн байна.


 БНДАУ-ын дарга Ши Жиньпин видео бичлэгээр баярын үг хэлжээ.

Ши Жиньдин: -Та бүхнийг Дундадын ордонтой танилцаж байгаад баяр хүргэж байна. Миланы дэлхийн яармаг хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүнд гол анхаарал хандуулж байна. Энэ нь хүн нэг бүрийн оршин амьдрах, хөгжилд холбоотой тул маш чухал ач холбогдолтой юм. Дундадын эртний үгэнд "хүн ард хүнсээ дээдэлдэг" гэлцдэг. Дундад улс бол дэлхийн хамгийн том хөгжиж буй орон юм. 1 тэрбум 300 сая хүн ардын хүнсний асуудлыг зохицуулах нь Дундадын хөгжлийн тэргүүн чухал үүрэг мөн. Хятадын ордонд олноороо Дундадын өнө эртний түүхтэй хөдөө аж ахуйн боловсон, тэргүүний технологийн ололт амжилт, идээ ундааны соёлтой танилцах болно. Эдгээр нь Дундадын үндэстнүүдийн соёлын чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Дундад улс хөдөө аж ахуй, тариачин, хөдөө тосгоны асуудлыг дээд хэмжээнд хүндэтгэн үзэж, Дундадын хамгийн чухал ажил хэмээн үздэг гэжээ.

Ши Жиньпин мөн Миланы дэлхийн яармаг амжилттай болохыг ерөөсөн байна.

Эх сурвалж : СRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл