Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд хэмжээний чуулга уулзалтын хаалтын ёслол 10-р сарын 13-ны үдээс хойш Бээжин хотноо боллоо. Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Бүх Хятадын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Шэнь Ичинь, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Эмэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх захирал Бахус нар оролцож үг хэлэв.
Шэнь Ичинь:
- Ши Жиньпин дарга хэлсэн үгэндээ Хятад улс жендерийн тэгш байдлыг хангахад чиглэсэн шийдэлд хувь нэмрээ оруулж, эмэгтэйчүүдийн үйлсийн төлөөх дэлхийн засаглалыг сайжруулах цаашдын арга замыг заажээ. Хятад улс дэлхийн эмэгтэйчүүдийн үйлсийн хөгжлийг дэмжих таван бодит арга хэмжээ авсан нь Хятад улс томоохон орны хувьд хариуцлагатайг харуулж, төлөөлөгчдөөс өндөр үнэлгээ, нааштай хариу авсан юм. Ши Жиньпин даргын дэвшүүлсэн чухал саналууд болон хурлаар тохиролцсон стратегийн зөвшилцлийг бодит ажил болгон хувиргаж, олон эмэгтэйд мөрөөдлөө биелүүлж, өнгөлөг амьдрахад нь Хятад улс бүх оронтой хамтран ажиллахад бэлэн байна гэдгээ илэрхийлэв.
Бахус Хятадын эмэгтэйчүүдийн үйл хэрэгт асар их амжилт гаргаж, Хятад улс дэлхийн эмэгтэйчүүдийн хөгжилд оруулсан асар их хувь нэмрийг өндрөөр үнэлээд, “ Бүх орон Хятадын эмэгтэйчүүдийн хөгжлийн туршлагаас сайн суралцах ёстой” гэжээ.
Хаалтын ажиллагаанд дэлхийн 110 гаруй улс орон, олон улсын байгууллагын 800 орчим төлөөлөгч оролцов. Хаалтын ёслол дээр “Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд хэмжээний уулзалтын даргын мэдэгдэл”-ийг нийтэлжээ. Хаалтын ёслолын өмнө дээд хэмжээний уулзалтын нэгдсэн хуралдаанд 46 улс, олон улсын байгууллагын удирдагчид, төлөөлөгчид өөрийн санал бодлоо хуваалцав. Тэд Ши Жиньпин даргын дэлхийн эмэгтэйчүүдийн үйл хэргийн хөгжлийн чиг хандлагын талаарх гүн гүнзгий ойлголттой санал нэгтэй байж, энэхүү дээд хэмжээний уулзалт нь олон улсын эмэгтэйчүүдийн хөдөлгөөний түүхэнд шинэ үе шатыг бий болгосон гэж үзэн, эмэгтэйчүүдийн бүх талын хөгжлийн шинэ үйл явцыг түргэтгэхийн тулд арга хэмжээ авах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
