Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Засгийн газрын урилгаар БНХАУ-ын дарга Ши Жиньпиний тусгай элч, Соёл, аялал жуулчлалын сайд Сун Ели 11-р сарын 1-нд Египетийн нийслэл Каир хотод болсон Египетийн музейн нээлтийн ёслолд оролцов. Египетийн Ерөнхийлөгч Абдел Фаттах аль-Сиси нээлтийн ёслолын өмнө Сун Елитэй уулзаж, товч ярилцлага хийв.
Ши Жиньпин даргын чин сэтгэлийн мэндчилгээг Сун Ели Ерөнхийлөгч Сисид дамжуулж, Ши Жиньпиний баярын захидлыг гардуулав. Сун Ели хэлэхдээ, Хятад улс Хятад Египетийн харилцааг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч, хоёр улсын төрийн тэргүүнүүдийн тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэх, ажил хэрэгч хамтын ажиллагааг дэмжих, соёлын солилцоог өргөжүүлэх, Хятад, Египетийн иж бүрэн стратегийн түншлэлийн агуулгыг тасралтгүй баяжуулахын тулд Египеттэй хамтран ажиллахад бэлэн байна гэжээ.
Ерөнхийлөгч Сиси Сунь Елигээс дарга Ши Жиньпинд чин сэтгэлийн мэндчилгээгээ уламжлахыг хүсээд, Египетийн музей нээгдсэнд баярын захидал илгээж, нээлтийн ёслолд оролцох тусгай элч илгээсэн Ши Жиньпин даргад чин сэтгэлийн талархлаа илэрхийлж, Египет Хятадтай олон салбарын солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр талын харилцааг улам хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.
