Дундад улсын дарга Ши Жиньпин "Wall Street" сонинд өгсөн ярилцлагадаа: - Дундад, Америкийн Интернетийн аюулгүй байдал нь хоёр орны нийтлэг асуудал бөгөөд цаашид Америк улстай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн байна гэлээ.
Ши Жиньпин: - Интернетийн аюулгүй байдлыг Дундад улс тууштай хамгаалах болно. Дундад улс мөн Хакеруудын халдлагад хохирогч орон юм. Дундад улс ямар нэгэн зорилгоор аж ахуйн нэгжүүдийг дэмжиж худалдааны нууцыг хулгайлах үйлдэл хийлгэхгүй. Интернет бизнесийн хулгай, засгийн газрын интернетэд хакер халдлага хийж байгаа нь бүгд хууль бус ажиллагаа бөгөөд хууль дүрэм, холбогдох олон улсын конвенцын дагуу хариуцлага тооцож цохилт өгөх ёстой.
Барак Обама ерөнхийлөгчтэй миний бие хоёр талын харилцаа болон олон улсын байдлаар санал бодлоо солилцож, Америкийн олон салбарынхантай танилцаж, Дундад, Америкийн цаашдын хөгжлийг төлөвлөн хэлэлцэх болно. Энэ удаагийн айлчлалаар олон улсын хамтын нийгэмлэгт Дундад, Америк хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, хамтран нүүрлэж буй сорилтыг даван туулна гэдэг эерэг мэдээлэл илгээхийг хүсэж байна гэж Ши Жиньпин дарга онцлов.
