solongonews
Дэлхийн интернетийн II бага хурал болно
2015-12-11 12:16
Жэжян мужийн Үжэньд Дэлхийн интернeтийн II бага хурал 12 сарын 16-18-нд болно. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин хуралд оролцож, нээлтийн үеэр илтгэл тавих юм.

Жэжян мужийн Үжэньд Дэлхийн интернeтийн II бага хурал 12 сарын 16-18-нд болно. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин хуралд оролцож, нээлтийн үеэр илтгэл тавих юм. Мөн ОХУ-ын ерөнхий сайд Медведев, Пакистаны ерөнхий сайд Шариф, Казахстаны ерөнхий сайд Масимов нарын гадаад дотоодын 2000 гаруй зочид төлөөлөгч хуралд оролцоно. 

Агуулга хөтөлбөрийн хувьд улам баялаг болж, нээлт, хаалтын арга хэмжээнээс гадна интернэтийн соёлыг түгээх, интернэт сүлжээний инноваци хөгжил, дижитал эдийн засгийн хамтын ажиллагаа, интернэт сүлжээний технологийн стандарт, интернэт сүлжээний засаглал зэрэг анхаарал татсан гол асуудлуудыг багтаасан 10 удаагийн форум, авч хэлэлцэх 22 сэдвийг төлөвлөсөн байна. Ялангуяа их хуралд шинээр нэмсэн "Интернэт сүлжээний гэрэл гялбаа" үзэсгэлэн форумд гадаад дотоодын интернэт сүлжээний хөгжлийн дэвшилтэт технологи болон сүүлийн үеийн ололт амжилтыг харуулах болно.

 

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл