solongonews
Ван Жүнь боомтын ерөнхий захиргааны дарга Юй Гуанжөүтэй уулзав
2016-02-19 12:27
Ван Жүнь боомтын ерөнхий захиргааны дарга Юй Гуанжөүтэй уулзав.

Ван Жүнь Юй Гуанжөү нарыг айлчлалаар ирсэнд баяртай байгаагаа илэрхийлээд боомтын ерөнхий захиргааны хугацааны туршид Өвөр Монголын аж ахуй нийгмийн хөгжлийг дэмжсээр ирсэнд талархал илэрхийлэв. Тэрээр: - Бид одоо яг төвийн шийдвэрт бодлогын төлөвлөлт болон ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний Өвөр Монголд айлчилсан үеийн чухал зааврын шаардлага ёсоор Орос, Монголоор гол болгон гадаад нээлтээ бүх талаар өргөтгөж, умарш нээлт хийх болон амьжиргааны хүчээр сайн хил дагуу нээлттэй аж ахуйн бүсийг бүтээн байгуулж байна гэлээ.

Юй Гуанжөү Хятадын гадаад арилжааны импорт экспортын байдал болон боомтын ерөнхий захиргааны энэ оны гол ажлыг товч танилцуулсны дараа, Өвөр Монголын ойрын жилүүдийн аж ахуй нийгмийн хөгжлийн дунд гаргасан амжилтад баяр хүргэж байгаагаа илэрхийлж, ХКН-ын Өвөр Монголын бүх шатны хороо, засгийн газрын боомтын ажлыг чухалд үзэж байгаа ба дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв. Мөн тэрээр нарийн төвөгтэй аж ахуйн байдалд хандаж Өвөр Монголын бүх төрлийн гол гол аж ахуйн статистик тоо баримт нь Хятадын хэмжээнд дунджаас өндөр байгааг хэлж, аж ахуй нийгэм эрүүл саруулаар хөгжих сайн сайхан нөхцөл байдлыг хамгаалж чадсан нь хялбар биш юм гэлээ. Боомтын ерөнхий захиргаа газар орон, бүх салбарын бодит хэрэгцээ шаардлагыг гүнзгий ойлгож, холбогдол бүхий аж ахуйн нэгжийн боомтын ерөнхий захиргааны ажилд дурдсан санал санамж сануулгыг нарийн сонсож, үйлчлэх арга хэлбэрээ цаашид шинэчилж, чадвараа дээшлүүлэн Өвөр Монголын гадаад нээлтийн түвшнийг дээшлүүлэх болон эх орныхоо умард хилийн үзэсгэлэнт сайхан орныг бүтээн байгуулахад хувь нэмэр оруулаарай гэжээ.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл