solongonews
Дэлхийн хятад судлалын хоёрдугаар бага хурал Шанхайд боллоо
2025-10-15 11:15
Дэлхийн хятад судлалын хоёрдугаар бага хурал Шанхайд боллоо

Шанхай хотноо дэлхийн хятад судлалын хоёрдугаар бага хурал 10-р сарын 14-нд нээгдэв. ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны суртал ухуулгын газрын сайд Ли Шулэй үндсэн илтгэл тавив. ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Шанхай хотын намын хорооны нарийн бичгийн дарга Чэнь Жинин үг хэллээ.

Дарга Ши Жиньпин 2023 онд дэлхийн хятад судлалын бага хурал, Шанхайн форумд илгээсэн баярын захидал нь Хятад болон бусад орны соёл иргэншил хоорондын эрдэм шинжилгээний солилцоо, яриа хэлэлцээг ахиулахад чухал удирдамж болсон гэж Хятадын болон олон улсын зочид төлөөлөгчид үзэж байна. Одоогоор олон улсын хамтын нийгэмлэгийн Хятадад тавих анхаарал улам бүр нэмэгдсээр байна. Хятад судлалын мэдлэгийн тогтолцоог тасралтгүй сайжруулж, Хятад улсыг эрдэм шинжилгээний үүднээс илүү ойлгож, Хятадын оюун ухаан, Хятадын үзэл ойлголтын дагуу дэлхийд илүү сайн хувь нэмэр оруулах ёстой.

Хуралд 50 гаруй улс орон, бүс нутгаас ирсэн 500 орчим зочид оролцов.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл