solongonews
Хятад улс Владимир Путины Хятад улсад хийх айлчлалын талаар танилцууллаа
2026-05-18 16:56
Хятад улс Владимир Путины Хятад улсад хийх айлчлалын талаар танилцууллаа.

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 05-р сарын 19-20-ны өдрүүдэд Хятад улсад төрийн айлчлал хийнэ. Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь өнөөдөр буюу 18-ны өдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр Путины айлчлал болон Хятадын хүлээлтийн талаар танилцуулсан байна.
- Энэ бол Ерөнхийлөгч Путины Хятадад хийж буй 25 дахь айлчлал болно. Айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн хоёр талын харилцаа, олон салбарын хамтын ажиллагаа, харилцан сонирхож буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал солилцох болно. Сүүлийн жилүүдэд, дарга Ши Жиньпин болон ерөнхийлөгч В.Путины стратегийн удирдлага дор Хятад, Оросын шинэ эриний иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа эрүүл тогтвортой бөгөөд олон салбарын хамтын ажиллагаа тасралтгүй өргөжсөөр ирсэн. Энэ нь хоёр улс болон хоёр ард түмэнд бодит ашиг тус өгч, дэлхийн стратегийн тогтвортой байдал, олон улсын шударга ёсыг хадгалахад чухал хувь нэмэр оруулсан гэж Гүө Жякүнь танилцуулав.

Мөн тэрээр “ Энэ жил Хятад, Оросын стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 30 жилийн ой, Хятад, Оросын хооронд сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсны 25 жилийн ой, мөн Хятад, Оросын боловсролын жилийн эхний жил тохиож байна. Хоёр тал энэхүү боломжийг ашиглан Хятад, Оросын харилцааг улам гүнзгий, өндөр түвшинд гаргаж, дэлхий ертөнцөд илүү тогтвортой байдал, эерэг энергийг хуримтлуулах болно”гэв.

Зохиогч: ВЭНЬ ШИНЬ,Ү МЭНТУН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл