solongonews
Хятад, Уругвайн удирдагчид хэлэлцээ хийв
2026-02-03 16:50
Хятад, Уругвайн удирдагчид хэлэлцээ хийв

Хятад улсын дарга Ши Жиньпин өнөөдөр буюу 02-р сарын 03-ны өглөө Бээжингийн Ардын их хурлын ордонд Уругвайн Ерөнхийлөгч Ямандү Рамон Антонио Олси Мартинестэй албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээгээр хоёр улс хоорондын харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхийн чухлыг онцолсон байна.

Ши Жиньпин “ Хятад Уругвай хоёр улс газар зүйн хувьд хол боловч хоёр талын харилцан ойлголцол, найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлсээр ирсэн. 38 жилийн түүхтэй харилцааг улам өргөжүүлэх шаардлагатайг онцлов. Тэрбээр стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэн, хоёр улс хоорондын харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг онцолсон юм”.

Мөн Ши Жиньпин хоёр улсын хөгжлийн стратегиудыг нийцүүлэн, эдийн засаг, худалдаа, банк санхүү, хөдөө аж ахуй, дэд бүтэц, мэдээллийн технологи зэрэг салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх шаардлагатай байгааг хэлээд, ногоон хөгжил, дижитал эдийн засаг, хиймэл оюун ухаан, цэвэр эрчим хүч зэрэг шинэ салбаруудад хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байлаа.

Тэрээр дэлхий дахинд өрнөж буй өөрчлөлтүүдийг онцлон, олон улсын нөхцөл байдал эмх замбараагүй болж, ганц талт хүчирхийлэл нэмэгдэж байгаа энэ цаг үед "Дэлхийн өмнөд"-ийн орнууд хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж, эрх тэгш олон туйлт дэлхий болон эдийн засгийн даяаршлыг дэмжихэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Ши Жиньпин цааш нь хэлэхдээ “ Хятад улс Латин Америк болон Карибын тэнгисийн орнуудтай харилцаагаа байнга чухалчилж, тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжлийн эрх ашгийг хамгаалах үйлсэд нь дэмжлэг үзүүлж ирснийг онцолж, бүс нутгийн орнуудтай хамтран ХятадЛатин Америкийн хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг гүнзгийрүүлж, баталгаажуулах үйл явцад хамтран ажиллах болно” гэв. 

Уругвайн Ерөнхийлөгч Ямандү Рамон Антонио Олси Мартинес хэлэхдээ “ Ши Жиньпиний удирдлага дор Хятад улс агуу их амжилт олж, энэ нь үнэхээр бахархмаар зүйл гэв. Тэрээр Хятад улсын "15-р таван жилийн төлөвлөгөө" даян дэлхийд улам их боломж олгохыг хүсэн хүлээж байгаагаа тэмдэглээд,  энэ жил хоёр улс дипломат харилцаа тогтоосны 38 жилийн ой тохиож байна. Уругвай улс Хятадын "Нэг улс, хоёр систем" бодлогыг дэмжиж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч байна гэжээ.Хоёр тал хөгжлийн стратегийн уялдаа холбоогоо бэхжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан, технологи, ядуурлыг бууруулах, ногоон эдийн засаг, дижитал эдийн засаг зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, боловсрол, спорт, аялал жуулчлал зэрэг салбар дахь хүмүүс хоорондын солилцоог дэмжиж, хоёр орны харилцаанд илүү хүчтэй түлхэц өгч, хоёр орны ард түмэнд илүү их ашиг тус хүртээх хэрэгтэй.

Хоёр улсын төрийн тэргүүн нар хэлэлцээний дараа хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг салбарт нийт 10 гаруй хамтын ажиллагааны гэрээ байгуулах ёслолын арга хэмжээнд оролцсов. 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл