solongonews
Дундад, Америкийн хүмүүнлэгийн солилцооны хурал
2015-06-26 18:54
2015 оны 6 дугаар сарын 23, 24-нд Дундад, Америк хоёр улс Вашингтонд Дундад, Америкийн хүмүүнлэгийн солилцооны 6 дахь дээд зөвшилцөөг хамтран зохион байгууллаа.

Дундад улсын дарга Ши Жиньпиний нэрийн өмнөөс Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Лю Яньдүн хуралд оролцон илтгэл тавив. Америкийн төрийн нарийн бичгийн даргын байнгын орлогч Блинкен хуралд оролцон, тус механизм байгуулагдсанаас хойших 5 жилийн турш хүмүүнлэгийн солилцоог ахиулсан талаар хоёр тал эргэцүүлэн дүгнэж, хоёр засгийн газар, байгууллагуудын оруулсан хүчин зүтгэлийг үнэлж, хоёр орны идэвхтэй гүнзгий хамтын ажиллагааг цаашид ахиулах санаачилга дэвшүүлсэн байна.

Боловсролын салбарт хоёр тал Дундад, Америкийн засгийн газар хоорондын боловсролын бодлогын солилцоог бэхжүүлж, үлгэр жишээ шинэ төслийг хэрэгжүүлэн, хоёр орны боловсролын солилцооны чухал төслийг үргэлжлэн хэрэгжүүлж, олон салбарт олон төрлийн боловсролын солилцооны арга хэмжээг зохион байгуулж, боловсролын байгууллага дээд төвшний стратегийн хамтын ажиллагааг өрнүүлэн, боловсон хүчин бэлтгэх, хамтран сургууль байгуулах төслийг дэмжинэ гэж зөвшөөрөв.

Шинжлэх ухаан технологийн салбарт хоёр орон хамтын ажиллагааны эерэг харилцаа тогтоож, техник шилжүүлэх, иновацын үр дүнг үйлдвэржүүлж, гүйлгээнд оруулах явцыг түргэтгэн, технологи хариуцагчийн солилцоо, харилцан айлчлалыг ахиулахаар хоёр тал шийдэв.

Соёлын салбарт Дундад, Америкийн холбогдох байгууллага соёлын хамтын ажиллагааны ойлголцлын меморандумд гарын үсэг зурж, Хятадын соёлын хамтлаг, байгууллага, уран бүтээлчид Америкт соёлын олон арга хэмжээ зохион байгуулна.

Эрүүл мэндийн салбарт бодлого, системийн өөрчлөлтийн солилцоог гүнзгийрүүлж, хоёр орны зуун эмнэлгийн захирал харилцан айлчлах төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр хоёр тал шийдэв.

Спортын салбарт солилцоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орны хүмүүнлэгийн солилцоог баялаг агуулгатай, олон ургалчаар хөгжүүлэхийг хоёр тал зөвшөөрөв.

Хоёр тал эмэгтэйчүүдийн салбарт үргэлжлэн хамтран ажиллаж, эмэгтэйчүүдийн эдийн засагт оролцох туршлага, гэр бүлийн хүчирхийллийг эсэргүүцэх сурталчилгаа, "Цэвэр зуух, шатахуун" -ы салбарын солилцоог чангатгана гэжээ.

Залуучуудын салбарын хамтын ажиллагааны талаар хоёр тал "Дундад, Америкийн залуу улс төрчдийн солилцооны төсөл", "Дундад, Америкийн залуусын бүтээлч бизнес эрхлэх солилцооны төсөл" зэрэг дөрвөн гол төслийн талаар хамтын ажиллагааны олон нийтлэг ойлголтод хүрсэн байна.

Эх сурвалж : Хятадын Олон Улсын Радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл