solongonews
“Чюшы” сэтгүүлд Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн даргын чухал өгүүлэл нийтлэгдэнэ
2025-10-15 16:50
“Чюшы” сэтгүүлд Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн даргын чухал өгүүлэл нийтлэгдэнэ

Аравдугаар сарын 16-нд хэвлэгдэх “Чюшы” сэтгүүлийн 20 дахь дугаарт ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпиний “Дэлхийн хөгжлийн санаачилга, Дэлхийн аюулгүй байдлын санаачилга, Дэлхийн соёл иргэншлийн санаачилга, Дэлхийн засаглалын санаачилгын хэрэгжилтийг урагш ахиулъя” гарчигтай чухал өгүүллийг нийтэлнэ. Тус өгүүлэл бол Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн даргын 2021 оны 09-р сараас 2025 оны 09-р сар хүртэлх хугацааны хооронд хэлсэн холбогдох чухал үгний эмхэтгэл юм.

Өнөөгийн дэлхийд энх тайвны алдагдал, хөгжлийн алдагдал, аюулгүйн алдагдал, засаглалын алдагдал нэмэгдэхээс биш хасагдахгүй байна. Хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг бүтээн байгуулах, Дэлхийн хөгжлийн санаачилга, Дэлхийн аюулгүй байдлын санаачилга, Дэлхийн соёл иргэншлийн санаачилга зэргийг дурдсан нь дээрх алдагдлуудыг нөхөн шийдвэрлэж, илүү үзэсгэлэнт сайхан дэлхий ертөнцийг бүтээн байгуулахыг урагш ахиулж, улс орнуудын ард түмэнд илүү сайн сайхан амьдралыг бүтээхийн төлөө юм гэж өгүүлэлд онцолжээ.

Хөгжил бол ард түмнийг аз жаргалд хүргэхийн зангилаа юм. Түгээмэл хүртээмжтэй, уужуу багтаамжтай эдийн засгийн даяршилыг бид санаачилж, “Бүс ба Зам”-ыг хамтдаа өндөр чанартайгаар бүтээн байгуулахыг дэмжиж, Дэлхийн хөгжлийн санаачилгыг хэрэгжүүлж буйн зорилго нь өсөлтийн боломжийг түгээмэл хүртээл болгож, хөгжлийн замын уужуу багтаамжтай байдлыг урагш ахиулж, улс орнуудын ард түмэн хөгжлийн үр шимийг хамтдаа хуваалцаж, “Дэлхийн тосгон” дахь улс орнууд хамтдаа хөгжин цэцэглэхийг эрэлхийлж, хамтдаа амжилтад хүрэх үзэл ойлголтыг нийтлэг ойлголт болгохын төлөө юм. Хөгжихийг тэргүүн сонголт болгож, ард түмнээр гол төв болгож, түгээмэл хүртээмжтэй, уужуу багтаамжтай байхыг баримталж, шинийг бүтээхээр хөдөлгөгч хүч болгож, хүн байгаль эвсэг зохицолтой зэрэгцэн оршихыг баримталж, үйл ажиллагаагаар удирдамж болгож, дэлхийн хөгжил илүү тэнцвэртэй, зохицолтой, уужуу багтаамжтай шинэ шатанд ахихыг хамтдаа урагш ахиулах ёстой гэж өгүүлэлд тэмдэглэжээ.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл