solongonews
Ногоон, эрүүл, ухаалаг, энх тайванч торгоны зам байгуулахыг онцлов
2016-06-23 10:19
Ногоон, эрүүл, ухаалаг, энх тайванч торгоны зам байгуулахыг онцлов.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 22-ны өдөр Узбекистаны дээд хурлын хууль тогтоох хороонд итгэл тавих үе хэлэхдээ, бид хүрээлэн буй орчныг хамгаалах хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, экологийн хамгаалалтын эрч хүчээ нэмэгдүүлэхээр дамжин "ногоон торгоны зам"-ыг хамтран байгуулах хэрэгтэй. Үүний зэрэгцээ, эмчилгээ, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, халдварт өвчин хижгийн тухай мэдээ мэдээлэл, урьдчилан сэргийлэх, эмчилгээний тусламж, уламжлалт анагаах ухаан зэрэг салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр дамжин "эрүүл торгоны зам"-ыг хамтаар байгуулах хэрэгтэй.

Түүнчлэн боловсон хүчин бэлтгэх талын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр дамжин "ухаалаг торгоны зам"-ыг хамтаар байгуулахын зэрэгцээ, аюулгүйн хамгаалалтын хамтын ажиллагаагаа бэхжүүлж, Азийн онцлогтой аюулгүйн хамгаалалтын хэв загварыг бүрдүүлэхээр дамжин "энх тайванч торгоны зам"-ыг байгуулах ёстой гэжээ.

Найруулагч: ....
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл