Тэрээр, 2015 онд нөхөр Ши Жиньпинээр ерөнхий нарийн бичгийн дарга болгосон намын төв хороо улс орны хөгжлийн ерөнхий төлөв байдлыг харгалзан, "чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах, өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх, хуулийн засаглалыг бүх талаар ахиулах, намаа бүх талаар чанга засах" стратегийн зохицуулалт хийж, иргэд олонд улам их ач тус хүртээлээ. Хятад улс НҮБ-ын Эмэгтэйчүүдийн ажил эрхэлсэн газартай хамтран "Олон улсын эмэгтэйчүүдийн чуулга уулзалт"-ыг амжилттай зохион байгуулсан. Чинээлэг нийгмийг бүх талаар байгуулахын гараа эхэлж байгаа гол чухал он жилд тохиож байгаа болохоор та бид намын төв хорооны тойронд хөгжлийн таван том үзэл баримтлалыг тууштай хэрэгжүүлэн, "13-р 5" жилийн төлөвлөгөөг сайтар эхлүүлж, "Хятадын мөрөөдөл"-ийг биелүүлэхэд чухал хувь нэмэр оруулж ажиллах ёстой. Дэлхийн улс орнуудын эмэгтэйчүүдтэй хамтран сайн сайхан дэлхий ертөнцийг цогцлон байгуулахад Хятад улс бэлэн гэжээ.
”Мартын 8”-ны хүлээн авалт болжээ
2016-03-07 22:32
”Мартын 8”-ны баяр буюу олон улсын эмэгтэйчүүдийн баярын хүлээн авалт 7-ны үдээс хойно Бээжин дэх Ардын их хурлын ордонд болж, БХАТИХ-ын Байнгын хорооны орлогч дарга Бүх Хятадын Эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүн Шэнь Юеюе хүлээн авалтыг даргалж баярын мэндчилгээ дэвшүүлжээ.
Найруулагч: Б.Хурцаа
Эх сурвалж : Хятадын олон улсын радио
Дэлгэрэнгүй үзэх
