solongonews
Дарга Ши Жиньпин Хармөрөн мужид ажиллав
2016-05-25 10:49
ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин 23-ны өдөр Хятадын зүүн хойд бүс нутгийн Хармөрөн мужид ажилласан байна.

Тэрээр Шан Ганьлинь нурууны ойн бүсийн хамгаалалтын ажил болон тэнд ажиллаж амьдарч буй иргэдийн ахуй амьдрал, түүнчлэн Ичүнь хотын экологийн эдийн засгийг хөгжүүлэх бүс болон нэрсийн үйлдвэрлэлийн хүрээлэнгийн ажил байдалтай танилцжээ.

Дарга Ши Жиньпин: - Oйн бүсийн бүтцийг өөрчлөн хөгжүүлэх нь экологийг сайтар хамгаалж буй төдийгүй, мөн иргэдийн амьжиргааг улам сайн баталгаажуулахын төлөө юм. Манай орны экологийн нөөц ерөнхийдөө тийм ч сайн биш. Тиймээс түүнийг хамгаалах нь стратегийн маш чухал ач холбогдолтой юм хэмээн онцолсон байна.

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : http://mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл