Хятад улсын дарга Ши Жиньпин 10-р сарын 15-нд Патрик, Герминиерд цахилгаан илгээж, түүнийг Сейшелийн бүгд найрамдах улсын ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэлээ.
Ши Жиньпин хэлсэн үгэндээ Хятад, Сейшелийн арлын улс нь уламжлалт найрсаг харилцаатай бөгөөд бие биенийхээ язгуур ашиг сонирхол, анхаарал хандуулж буй томоохон асуудлаар харилцан дэмжиж, дэд бүтэц, ногоон хөгжил зэрэг салбарт үр дүнтэй хамтран ажиллаж байна. Ирэх онд Хятад, Сейшелийн арлын улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохионо. Хятад, Сейшелийн харилцааны хөгжлийг би дээд хэмжээнд чухалчилдаг. Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний уулзалтын үр дүнгээр боломж болгож, хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргаж, хоёр орны ард түмэнд илүү их үр өгөөж хүртээхийн төлөө ерөнхийлөгчөөр сонгогдсон Герминиер тантай хамтран ажиллахад бэлэн байна.
