solongonews
Дин Шюэшян Оросын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Денис Мантуровтой уулзав
2026-05-20 11:08
Дин Шюэшян Оросын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Денис Мантуровтой уулзав.

ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүн, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Дин Шюэшян 19-ний өдөр Бээжинд Оросын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Денис Мантуровтой уулзав.
Дин Шюэшян хэлэхдээ “ дарга Ши Жиньпин , ерөнхийлөгч Путины стратегийн удирдлага дор Хятад, Оросын холбогдох талууд хоёр орны хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны эерэг хандлагыг хадгалахын тулд хамтран ажилласаар ирсэн. Энэ жил нь Хятад, Оросын стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 30 жилийн ой, Хятад, Оросын хооронд сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсны 25 жилийн ой тохиож байна. Хоёр тал энэ боломжийг ашиглан хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг цаашид хэрэгжүүлж, Хятад, Оросын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны хорооны зохицуулах үүргийг бүрэн дүүрэн гүйцэтгэж, гол төслүүдийг тогтвортой урагшлуулж, хамтын ажиллагааны салбарыг өргөжүүлэн, илүү бодит үр дүнд хүрч, хоёр орны харилцааны хөгжилд тасралтгүй хүчтэй түлхэц өгөх ёстой” гэв.

Денис Мантуров хэлэхдээ “ Оросын тал Хятадтай стратегийн уялдаа холбоогоо бэхжүүлж, хамтын ажиллагааны агуулгыг баяжуулж, харилцан анхаарал хандуулж буй асуудлуудыг идэвхтэй шийдвэрлэж, хоёр орны хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны түвшнийг тасралтгүй сайжруулахад бэлэн байна” гэжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл