solongonews
Ши Жиньпин дарга ВКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга То Ламд цахилгаан илгээлээ
2026-01-23 17:11
Дарга Ши Жиньпин ВКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга То Ламд цахилгаан илгээлээ

 Дарга Ши Жиньпин ВКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийнТо Ламд 01-р сарын 23-ний өдөр цахилгаан илгээж, Вьетнамын Коммунист Намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсонд баяр хүргэлээ. Ши Жиньпин дарга цахилгаандаа:

Вьетнамын Коммунист Намын 13-р их хурлаас хойш ВКН өөрийн орны нөхцөл байдалд нийцсэн социалист орчин үеийн замналаар замнаж, намын бүх талын удирдлагаа бэхжүүлэн, Вьетнамын иргэдийг дайчлан социалист бүтээн байгуулалт ба шинэчлэн хөгжүүлэх үйлсэд гайхалтай амжилт гаргаснаар Вьетнамын олон улсын байр суурь, нөлөөлөх хүч улам нэмэгдсээр байгаа юм. Мөн Вьетнамын Коммунист Намын 14-р их хурал амжилттай хуралдсан нь Вьетнамын үндэсний хөгжлийн шинэ хуудсыг бичиглээд зогсохгүй дэлхийн социалист үйлсийг ахиц дэвшил боллоо. Иймд ерөнхий нарийн бичгийн дарга То Лам-аар тэргүүлсэн Вьетнамын Коммунист Намын Төв хорооны удирдлага дор ВКН нь иргэдээ дайчлан, нам, улс орны үйлсийг хөгжүүлэхэд улам олон шинэ амжилт тогтоож, Вьетнамын Коммунист Намын 14-р их хурын бүх зорилтыг амжилттай биелүүлнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна гэдгээ илэрхийллээ.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл