
Энэ сарын 6-нд Дундад улсын дарга Ши Жиньпин, Европын Зөвлөлийн дарга Туск, Европын холбооны зөвлөлийн дарга Жонкер нар харилцан баярын цахилгаан илгээж, Дундад Европын холбооны дипломат харилцаа тогтоосон 40 жилийн ойд баяр хүргэв.
Ши Жиньпин баярын цахилгаандаа, Дундад Европын харилцааны хөгжлийг Дундад улс ихэд чухалчилдаг бөгөөд Европын холбооны удирдагчидтай хамт дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тохиолдуулан, Дундад -Европын 4 том түншлэлийн харилцааны бүтээн байгуулалтыг урагшлуулж, харилцан ашигтай, хамтдаа үр ашиг хүртэх Дундад -Европын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр төвшинд хөгжүүлэхийг найдаж байна гэлээ.
Туск баярын цахилгаандаа, Европын орнууд болон Дундад улсын ард иргэд Европ-Дундад ын харилцааны хөгжлийн замаар тууштай замнаж, Европ-Дундад ын иж бүрэн стратегийн харилцааг шинэ шатанд гарган хөгжүүлэхэд бэлэн байна гэлээ.
Жонкер, Европ-Дундад ын харилцаа улс төр, эдийн засаг, соёл, бусад олон салбарт асар их амжилтанд хүрсэн юм. Европын холбоо Европ-Дундад ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд хүчин зүтгэж байгаа бөгөөд Дундад улстай хамт энх тайван, хөгжил цэцэглэлт, тогтвортой хөгжлийг түргэтгэн, Европ-Дундад тэрчлэн дэлхийд үр өгөөж хүртээхийг хүсэж байна гэлээ.
