solongonews
Интернэтийн хувь тавилангийн холбоо байгуулах санаачилга гаргалаа
2015-12-16 18:06
Интернэтийн хувь тавилангийн холбоо байгуулах санаачилга гаргалаа.

Дэлхийн интернэт сүлжээний II хурал Жэн жян мужийн Үжэньд 16-ны үдээс өмнө эхэлж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд илтгэл тавилаа.
Ши Жиньпин дарга тус хуралд тавьсан илтгэлдээ Хятад улсын интернет сүлжээний хөгжлийн зорилтыг тодорхой заасан юм.
Ши Жиньпин: - "13 дугаар 5 жилийн төлөвлөгөөний хугацаанд Хятад улсыг интернэт сүлжээний хүчирхэг орон болгох стратеги, улс орны биг дата стратеги, интернэт сүлжээ+үйл ажиллагааны хөтөлбөр зэргийг хэрэгжүүлэн, интернэт сүлжээний нааштай зөв соёлыг идэвхжүүлэн, интернэтийн эдийн засгийн орон зайг өргөтгөж, интернэт сүлжээний болон эдийн засаг нийгмийн зохицонгуй хөгжлийг ахиулна. Бидний зорилт бол интернэт сүлжээний хөгжлийн ололт амжилтыг 1 тэрбум 300 сая ард иргэддээ эдлүүлэн, олон орны ард түмэнд ач тусаа хүртээх явдал юм" гэжээ.
Холбогдох тоо баримтаас үзэхэд Хятад улсын 670 сая иргэн интернэт ашиглаж байгаа бөгөөд 4 сая 130 мянган сайттай болж, интернет сүлжээ нь нийгэм эдийн засгийн хөгжил болон энгийн иргэдийн ажил амьдралтай нягт холбоотой болжээ. Дарга Ши Жиньпин илтгэлдээ, интернэт сүлжээний салбарт одоо оршиж буй асуудлууд өрсөлдөөн сорилтуудыг ч илэн далангүй хөндөж ярилаа.
"Интернэтийн салбарын хөгжил тэнцвэргүй, дүрэм журам төгөлдөржөөгүй зэрэг асуудал улам товойм болж байна. Улс орон, бүс нутаг хоорондын мэдээллийн зөрүү ихсэж, интернэтийн цэгцлэлтийн талаарх одоогийн дүрэм тогтоол ихэнх улс орнуудын ашиг тусыг төлөөлж чадахгүй байна. Хувийн нууц, оюуны өмчийн эрхэнд халдах тэрчлэн интернетийн олон төрлийн гэмт хэрэг дэлхийн хэмжээнд байнга гарч байна. Интернэтээр чагнах, довтлох, террорист ажиллагаа өрнүүлэх зэрэг үйлдэл дэлхий нийтийн заналхийлэл болж байна."
Ши Жиньпин цааш нь хэлэхдээ, эдгээр асуудалд чиглүүлэн олон улсын хамтын нийгэмлэг бие биеэ харилцан хүндэтгэж, харилцан итгэлцсэн суурин дээр яриа хэлцэл, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, дэлхий нийтийн интернэтийн цэгцлэлтийн системийг бий болгож, энх тайван, аюулгүй, нээлттэй, хамтран ажиллах интернетийн орчинг бий болгож, олон талт, ардчилсан, нээлттэй ажиллах системийн дагуу ажиллах ёстой гэжээ.
"Улс орнууд интернэтийн хөгжлийн замнал, удирдлагын арга хэлбэр, бодлогоо бие даан сонгож, олон улсын интернэтийн цэгцлэлтийн тэгш эрхийг эдлэхийг бид хүндэтгэх ёстой бөгөөд бусад орны үндэсний аюулгүй байдалд заналхийлэл учруулах арга хэмжээнд оролцохгүй, дэмжихгүй байх ёстой. Интернэтийг ашиглан мөнгө угаах, мансууруулах бодис худалдаалах, мөрийтэй тоглоом тоглох, садар самууныг сурталчилах, террорист ажиллагаа явуулах зэрэг гэмт ажиллагааг эсэргүүцэж, нээлттэй хамтран ажиллах зарчмын дагуу ажиллах ёстой. Интернэтийн салбарт хамтран ажиллаж, ашиг сонирхолд нийцэх нэн олон боломжийг нээх ёстой. Интернэтийн тавцан бол "хуулийн хүлээсгүй газар" биш, хуулийн дагуу интернетийг цэгцлэн, эрүүлээр хөгжүүлэх ёстой."
Ши Жиньпин : Сүлжээний орон зай бол хүн төрөлхтний хамтын орон зай, сүлжээний орон зайн ирээдүйг дэлхийн олон орон хамтдаа эзэмдэх ёстой. Олон орнууд харилцаа холбоогоо бэхжүүлж, зөвшилцлөө өргөтгөж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, сүлжээний орон зайн хувь тавилангийн холбоог хамтдаа бүтээн байгуулах хэрэгтэй гэжээ. Дэлхийн сүлжээний дэд бүтцийн байгууламжийн ажлыг түргэтгэж, онлайн соёлын солилцооны тавцан бий болгон, сүлжээний эдийн засгийн шинэчлэл хөгжлийг дэмжиж, сүлжээний аюулгүй байдлыг баталж, интернэтийн засаглалын системыг багтаасан таван гол зүйлийг бүтээн байгуулах хэрэгтэй гэжээ.
"Бид дэлхийн олон оронтой хамтран ажиллах хүсэлтэй, хил дамнасан цахим худалдааны хөгжил, мэдээллийн эдийн засгийн үлгэр жишээ бүс байгуулахаар дамжуулан дэлхийн хэмжээнд хөрөнгө оруулалтын хөгжлийг ахиулж, олон улсын дижитал эдийн засгийг дэмжиж, сүлжээний орон зайн терроризмын эсрэг олон улсын конвенц боловсруулан, сүлжээний гэмт хэргийн эсрэг тэмцэх хуулийн туслалцааны механизм байгуулж, сүлжээний орон зайн энх тайван, аюулгүй байдлыг хамтдаа хамгаалж. Олон орнууд дэлхийн интернэтийн засаглалын дүрмийг судлан боловсруулан тогоож, дэлхийн интернэтийн засаглалын системийг улам шударга, төв голц болгох хэрэгтэй." гэжээ.

 

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл