solongonews
Дундад, Латин Америк, Карибын тэнгисийн орнуудын сайдын хэмжээний хурал болов
2015-01-08 15:14
Дундад, Латин Америк, Карибын тэнгисийн орнуудын хамтын цогцын чуулга уулзалт бол Дундад болон тус хамтын цогцын гишүүн орнуудын засгийн газар хоорондын хамтын ажиллагааны индэр юм.

     

           Энэ сарын 8-ны үдээс өмнө Дундад, Латин Америк, Карибын тэнгисийн орнуудын хамтын чуулга уулзалтын сайдын хэмжээний анхны хурал Бээжинд эхэлж, Дундад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцож үг хэлсэн юм. 
        Дундад, Латин Америк, Карибын тэнгисийн орнуудын хамтын цогцын чуулга уулзалт нь Дундад болон тус хамтын цогц гишүүн орнуудын засгийн газар хоорондын хамтын ажиллагааны индэр юм. Энэхүү хурлаар Дундад болон хөгжиж байгаа орнуудын хамтын ажиллагааны ерөнхий механизм бүх талаар түгэн дэлгэрсэн байна. 
        Латин Америк болон Карибын тэнгисийн орнуудын хамтын цогц нь энэ хоёр бүсийн 33 тусгаар улсыг багтаасан цорын ганц бүс нутгийн байгууллага юм. 2011 оны 12-р сард Латин Америк болон Карибын тэнгисийн орнуудын хамтын цогц албан ёсоор байгуулагдаж, Дундад болон Латин Америкийн бүс нутгийн ерөнхий хамтын ажиллагааг түргэн урагшлуулах нөхцөлөөр хангасан байна.

Эх сурвалж : ХОУА
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл