Энэ сарын 26-нд Тяньжиний хорио цээр, хяналт шалгалтын албанаас сэтгүүлчийн мэдээлснээр, Дундад Монгол хоёр орны найрамдлыг тээсэн хоёр монгол морь холын аяныг туулан Монгол Улсаас Тяньжиньд ирлээ. Хорио цээр, ханалт шалгалтын ажлын хүрээнд тус хоёр морийг 30 өдөр тусгаарласан юм. Энэ хугацаанд тусгаарлалтын талбайд клиникийн ажиглалт болон хяналт шалгалтын тэмдэглэл хийж, аюулгүй байдлыг баталгаажуулах байна.
Хоёр монгол морь бол Ши Жиньпин дарга 2014 оны 8 дугаар сард Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэр тус улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн хүргэсэн төрийн бэлэг юм. Тухайн үед Ши Жиньпин нутгийн ёс заншлаар морины хүзүүнд хөх хадаг уясан бөгөөд "Алтай", "Хэрлэн" хэмээх нэр хайрлаж, үүгээр Дундад, Монгол хоёр орны уул усаар холболдсон, сайн хөршийн найрамдлыг бэлгэшээсэн байна.

