3 дугаар сарын 5-ны өдрийн үдээс хойш XII сонгуулийн БХАТИХ-ын IV чуулганд оролцож буй Өвөр Монголын төлөөлөгчдийн баг Ардын их хурлын танхимд бүгд хурал хуралдуулж Засгийн газрын ажлын тайланг хянан зөвлөв. Хурлыг ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны нарийн бичгийн дарга Ван Жүнь даргалж, Баатар, Фү Ин, Ли Лигүө нар оролцов.
Ван Жүнь хэлэхдээ: - Ерөнхий сайд Ли Кэчяны Засгийн газрын ажлын тайланг сонсоод манай улсын “12 дугаар 5 жил”-ийн хөгжлийн ололт амжилт хялбар бус гэдгийг ойлгосон. Эдгээр жилүүдийн ажлын туршлагаа нандигнах ёстой. “13 дугаар 5 жил”-ийн хөгжлийн зураг төсөл сүр жавхаатай, хүний сэтгэлийг догдлуулам байна. Ли Кэчян ерөнхий сайдын хийсэн Засгийн газрын ажлын тайлан намын 18 дугаар их хурал, 18 дахь удаагийн төв хорооны 3 дугаар бүгд хурал, 4 дүгээр бүгд хурал, 5 дугаар бүгд хурлын үзэл санааг гүйцэд харуулж, Ши Жиньпин даргын чухал яриануудын үзэл санааг гүйцэд илэрхийлж, нам болон засгийн газрын энэ жилийн болон “13 дугаар 5 жил”-ийн ажлын төлөвлөлтийг тусгажээ. Би Ли Кэчян ерөнхий сайдын хийсэн Засгийн газрын ажлын тайланг бүрэн зөвшөөрч дэмжинэ гэв.
Уг хуралд оролцсон төлөөлөгчид ч Ли Кэчян ерөнхий сайдын хийсэн Засгийн газрын ажлын тайланг өндрөөр үнэлж санал нэгтэй зөвшөөрөв.
