solongonews
Жао Лэжи Уругвайн Ерөнхийлөгчтэй уулзав
2026-02-04 10:12
Жао Лэжи Уругвайн Ерөнхийлөгчтэй уулзав

БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жао Лэжи 2-р сарын 3-ны өдөр Уругвайн Ерөнхийлөгч Ямандү Рамон Антонио Олси Мартинестэй уулзав.

Жао Лэжи хэлэхдээ, Хятад улс Уругвайг итгэлт найз, түнш гэж үздэг. Өнөөдөр үдийн өмнө Ши Жиньпин дарга Уругвайн Ерөнхийлөгч Ямандү Рамон Антонио Олси Мартинестэй албан ёсны хэлэлцээ хийж,  Хятад, Уругвайн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх төлөвлөгөөг хамтран төлөвлөсөн нь хоёр талын харилцааны түүхэн дэх чухал үйл явдал юм. Хятад улс Уругвайнтай хамтран хоёр орны төрийн тэргүүний стратегийн удирдамжийг дагаж, Хятад, Уругвайны хамтын ажиллагааг улам их амжилтад хүргэж, хоёр орны ард түмэнд илүү их ашиг тусаа өгөхөд бэлэн байна. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал Уругвайн Конгресстой хууль тогтоомж, хяналт, засаглалын чиглэлээр солилцоо, харилцан суралцах ажлыг эрчимжүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх сайн хууль эрх зүйн орчин бүрдүүлэхэд бэлэн байна гэв.

Уругвайн Ерөнхийлөгч Ямандү Рамон Антонио Олси Мартинес хэлэхдээ, Уругвайн, Хятадын харилцаа харилцан хүндэтгэл дээр үндэслэн эрүүл, тогтвортой хөгжиж байна. Бид худалдаа, хөрөнгө оруулалт, байгаль орчин, соёл зэрэг олон салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хууль тогтоох байгууллагуудын хоорондын найрсаг солилцоог бэхжүүлж, бие биенийхээ хууль тогтоох туршлагаас суралцаж, Уругвайн, Хятадын харилцааны хөгжлийг тасралтгүй дэмжихийг хүсэж байна гэв. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл