solongonews
Ши Жиньпин Хятад Вьетнамын хоёр намын онолын симпозиумд баярын захидал илгээв
2025-11-13 11:34
Ши Жиньпин Хятад Вьетнамын хоёр намын онолын симпозиумд баярын захидал илгээв

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин 11-р сарын 12-нд Хятад Вьетнам хоёр орны намын онолын 20 дахь симпозиумд баярын захидал илгээлээ.    

Ши Жиньпин дарга:

- Хятад, Вьетнам бол сайн хөрш, сайн анд, сайн нөхдүүд, сайн түншүүд бөгөөд стратегийн ач холбогдолтой хувь заяаны нэгдмэл цогц юм. Хятад, Вьетнам хоёр нам марксизмыг хөгжүүлж, социалист замыг тууштай баримталж байгаа бөгөөд өөр өөрийн улс орныхоо социалист бүтээн байгуулалтын замналд олон ижил төстэй сорилтуудтай тулгарч байна. Хоёр нам засаглалын туршлагын талаар гүнзгий солилцоо хийж, өөрийн улсын нөхцөл байдалд тохирсон социалист шинэчлэлийн замыг хамтран судалж, марксизмыг улс орныхоо нөхцөл байдалтай зохицуулан хөгжүүлэх, шинэчлэхийг дэмжих чиглэлээр хамтран ажиллаж, дэлхийн социалист хөгжлийг дэмжин, шинэ эрин үед "нөхдүүд ба ахан дүүс"-ийн хоорондын нөхөрлөлийн шинэ хуудсыг үргэлжлүүлэн бичихийг хүссэн байна гэж хэллээ.

Хятад, Вьетнамын хоёр намын онолын 20 дахь симпозиум мөн өдөр Вьетнамын Нинь Бинь хотод болсон юм.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл