solongonews
Исмаил Омар Гуеллех Жибути улсын ерөнхийлөгчөөр улиран сонгогдсонд нь Ши Жиньпин дарга баяр хүргэв
2026-04-17 16:49
Исмаил Омар Гуеллех Жибути улсын ерөнхийлөгчөөр улиран сонгогдсонд нь дарга Ши Жиньпин баяр хүргэв.

Хятад улсын дарга Ши Жиньпин Исмаил Омар Гуеллехэд цахилгаан илгээж, Жибути улсын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсонд нь баяр хүргэсэн байна.

Ши Жиньпин дарга:

- Хятад, Жибути хоёр улс гүн зузаан уламжлалт найрамдалтай. Сүүлийн жилүүдэд хоёр талын улс төрийн харилцан итгэлцэл улам бүр бэхжиж, бодит хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрсэн байна. Ерөнхийлөгч Исмаил Омар Гуеллех Хятад, Жибути улсын найрамдал болон олон салбарын солилцоо, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд урт хугацааны турш хүчин чармайлт гаргаж буйд талархаж байна. Би Хятад, Жибути улсын харилцааг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч, Ерөнхийлөгч Исмаил Омар Гуеллехтэй хамтран хичээн зүтгэж, бие биенийхээ гол ашиг сонирхол болон гол анхаарал хандуулж буй асуудлаар харилцан тууштай дэмжиж, Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний уулзалтын үр дүнг сайтар хэрэгжүүлж, Хятад, Жибути улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны агуулгыг тасралтгүй баяжуулж, хоёр орны ард түмэнд илүү их ашиг тусаа өгөхөд бэлэн байна гэдгээ илэрхийллээ.

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл