Саяхан ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин Хятадын Хөдөө аж ахуйн их сургуулийн бүх багш, оюутнуудад хандан хариу захидал илгээж, Хятадын хөдөө аж ахуйн их сургууль байгуулагдсаны 120 жилийн ойг тохиолдуулан тус сургуулийн бүх багш, оюутнууд, ажилтан болон өргөн олон төгсөгчдөд баяр хүргэв. Ши Жиньпин дарга:
- Шинэ аянд та бүхнийг сургууль удирдан зохион байгуулах шилдлэг уламжлалаа урагшлуулж, хөдөө аж ахуйг хүчирхэгжүүлэн улс орондоо үйлчлэх шийдэмгий зоригтой байж, боловсрол сургалтын өөрчлөлтийг гүнзгийрүүлэн, хөдөө аж ахуйн шинэжлэх ухаан технологийн инноваци, үр дүнг хэрэглээ болгохоо эрчимжүүлж, хөдөө аж ахуйг мэддэг, хөдөө аж ахуйд хайртай мэргэжлийн нэн олон авьяас чадвартнуудыг бэлтгэхийн тулд хичээн зүтгэж, хөдөө аж ахуйгаар улсаа хүчирхэгжүүлэх, Хятад маягийн шинэчлэлийг урагш ахиулахад шинэ хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэж онцлон тэмдэглэв.
Хятадын хөдөө аж ахуйн их сургууль бол өмнө нь 1905 онд байгуулагдсан Бээжингийн эзэн хааны их сургуулийн Хөдөө аж ахуйн коллеж байсан бөгөөд 1995 онд Бээжингийн хөдөө аж ахуйн их сургууль, Бээжингийн хөдөө аж ахуйн инженерийн их сургуулийг нэгтгэснээр тус сургууль байгуулагдсан юм. Саяхан Хятадын хөдөө аж ахуйн их сургуулийн нийт багш оюутнууд ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинд захидал бичиж, тус сургуулийн 120 жилийн хөгжлийн түүх, сургуулийн ололт амжилтуудыг тайлагнаж, дэлхийн жишигт нийцсэн их сургууль болгох бүтээн байгуулалтыг түргэтгэж, улсаа хүчирхэгжүүлэх бүтээн байгуулалт, үндэсний сэргэн мандалтын үйлст цуцалтгүй хувь нэмрээ оруулах зориг шийдвэрээ илэрхийллээ.
