solongonews
Дундад улсын ОУР, ”Оросын сонин” хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурав
2015-05-10 17:57
Дундад улсын ОУР, ”Оросын сонин” хамтын ажиллагаа

Москвагийн цагаар 5 дугаар сарын 8-ны өдрийн үдээс хойш Москвад айлчилж буй Дундад улсын ОУР-гийн дарга Ван Гэннянь, "Оросын сонин"-ы эрхлэгч Равел Негойца нар Кремлийн ордонд хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурахад  Дундад улсын дарга Ши Жиньпин, Оросын ерөнхийлөгч Путин нар байлцав. Хэлэлцээр үзэглсэний дараа Ши Жиньпин дарга, ерөнхийлөгч Путин Ван Гэннянь, Негойц нартай гар барьж баяр хүргэв.

Дундад, Орос хоёр орны хэвлэл мэдээллийн хэрэгслийн харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой энэ хэлэлцээрт нэвтрүүлэг солилцож танилцуулах, мэргэжилтэн солилцож бэлтгэх, "Торгоны замын эдийн засгийн бүс"-ийг мэдээлэх урт хугацааны механизм тогтоох, өргөн хэмжээний сурталчилгааны арга хэмжээ зохиох зэрэг агуулга багтжээ.

Хэлэлцээр үзэглэх ёслолын дараа Дундад Орос 2016, 2017 онд "Дундад, Оросын хэвлэлийн солилцооны жил" зохиох тухай  хоёр улсын тэргүүн мэдэгдсэн юм.

Эх сурвалж : mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл