Багш нарын XXXI баярын өдрийг тохиолдуулан, ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин “Дунд бага сургуулийн багш нарын үндэсний зэрэглэлийн сургалтын төлөвлөгөө \2014\”-ний дагуу Бээжингийн боловсролын их сургуулийн Гүйжөү сургалтын ангид мэргэжил дээшлүүлж байгаа багш нарт хариу захиа илгээж, хүсэл найдлагаа дэвшүүлж, үүгээр дамжуулан Дундад улсын үй олон багш нарт баярын өдрийн халуун мэндчилгээ дэвшүүлж, хүндэтгэл илэрхийлэв.
Ши Жиньпин хариу захиандаа, жилийн өмнө Бээжингийн Багшийн Их сургуулийн “Үндэсний зэрэглэлийн сургалтын төлөвлөгөө”-ний хичээлийн танхимд миний бие та бүхэнтэй олонтой ярилцаж, та нарийн боловсролын салбарын төлөө зүтгэж, мэдлэгээ нэмэгдүүлэхээр чармайн, сурагчдыг зөв хүмүүжүүлж байгаа явдал нь их хүндэтгэлийг төрүүлсэн. Жилийн хугацаанд, та нар шинэ ахицтай болсонд миний бие маш баярлаж байна гэжээ.
Мөн тэрбээр илэрхийлэхдээ: - 2020 он болоход чинээлэг нийгмийг бүх талаар биелүүлэхэд хамгийн хүнд зүйл нь хөгжил буурай орон нутагт байна. Бид эрхбиш энэхүү дутуу зүйлээ нөхөх хэрэгтэй. Ядууг тэтгэхэд эрхбиш оюун ухаанаар тэтгэх хэрэгтэй. Хөгжил буурай орон нутгийн хүүхдэд сайн сайхан боловсрол хүртээх бол ядууг тэтгэн, нээн хөгжүүлэхийн чухал үүрэг болох бөгөөд ядууг арилгах чухал арга болно. Улсаас нэгэнт аль олон арга хэмжээ авсан, хөгжил буурай орон нутгийн боловсролын салбарын түргэн хөгжил, багшийн хүчнийг тасралтгүй хөгжүүлж, хөгжил буурай орон нутгийн хүүхдүүдэд илүү сайн боловсролыг олгон, ёс суртахуун, оюун ухаан, бие махбодыг бүх талаар хөгжүүлэхийг биелүүлэн, нийгэм нийтэд тус боловсон хүчнийг бэлдэх хэрэгтэй гэжээ.
