solongonews
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын 80 жилийн ойд баяр хүргэв
2025-10-17 11:27
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын 80 жилийн ойд баяр хүргэв.

Хятад улсын дарга Ши Жиньпин 10-р сарын 16-нд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага байгуулагдсаны 80 жилийн ойд баяр хүргэсэн захидал илгээв.

Ши Жиньпин захидалдаа: "НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага нь дэлхийн хүнсний аюулгүй байдлыг хангах, хөдөө тосгоны хөгжил, хүнсний системийн өөрчлөлтийг ахиулж, бүх улс орны ард түмний амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хятад улс НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагыг олон улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарт чухал үүрэг гүйцэтгэхийг урьдын адил дэмжиж, олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран дэлхийн хөгжлийн санаачилгыг хэрэгжүүлж, НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг ахиулахад бэлэн байна гэж тэмдэглэжээ. 

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага 1945 оны 10-р сарын 16-нд байгуулагдсан бөгөөд Хятад улс бол тус байгууллагыг үүсгэн байгуулагч гишүүн орон юм.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл