ДКН-ын ӨМӨЗО-ны хорооны байнгын гишүүн, суртал ухуулах хэлтсийн дарга Улаан нээлтийн ёслолд оролцож үг хэлэв. Өөртөө Засах Орны нам засаг цэргийн удирдлага Фү Тайзэн, Ү Туаньин, Чэнь Юй, Ли Шаожюнь, Ма Жяньхай, Лю Чинчэнь нар нээлтийн ёслолд оролцож тоглолтыг сонирхов.

Улаан: - Тал нутгийн соёлын дотоод дахь өртгийг гүнзгий уудлан, соёлын шинийг бүтээж, хөгжүүлэхийг тал дээр сайн ажиллах нь Дундад · Өвөр Монголын тал нутгийн соёлын наадмын чухал хариуцлага мөн. Энэ жилийн тал нутгийн соёлын наадам Ши Жиньпин даргын чухал ярианы үзэл санаагаар удирдамж болгон “Тал нутгийн соёлыг бадрааж, утга урлагийн содон бүтээлийг дэлгэн үзүүлж, соёлын хөгжлийг ахиулж, нийгмийн эв нэгдлийг ахиулах” үндсэн чиглэлийг баримталж, содон бүтээл дэлгэн үзүүлэх болон соёлоор ардыг ивээх зэргээр хүндэтгэж, ард олонд соёлын хөгжлийн үр дүнг өргөн цар хүрээтэй таниулахыг зорьсон юм гэлээ.
Нээлтийн ёслолын дараа Өвөр Монголын урлаг жүжгийн хүрээлэнгийн Үлгэр монгол жүжгийн баг яриан жүжиг “Инжинаш”-ийг үзэгч олонд сонирхуулсан байна.
