
Дарга Ши Жиньпин Өвөр Монголд ажиллах үед хэлэхдээ: -Нээлттэй байдлыг өргөжүүлж шинэчлэл хөгжлийг ахиулах, боомтын эдийн засгийг хөгжүүлэх, дэд бүтцийн байгуулалтыг сайжруулан, Монгол Улстай хамтран ажиллах механизмийг сайжруулна. Улмаар бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Өвөр Монголыг Хятад улсын умардад нээлттэй чухал суурин болгоно гэлээ. Энэ нь ӨМӨЗО-ны умардад нээлттэй стратеги бодлогыг гүнзгий хэрэгжүүлэхэд удирдах ач холбогдолтой бөгөөд Өвөр Монголын “Нэг бэхлэлт нэг бүс”-ийг байгуулах ажилд чухал түлхэц болжээ. 8-р сарын 21-22-нд дарга Ши Жиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийж олон салбарт нийтлэг ойлголтод хүрсэн байна. Үүнд олонх нь Өвөр Монголтой холбоотой. ӨМӨЗО үүгээр хөдөлгөх хүчин болгож, умардад нээлттэй болон “Тал нутгийн торгоны зам”-ын бүтээн байгуулалтыг түлхүү ахиулж, бүх талын ажлыг сайн биелүүлнэ.
Энэ оноос хойш ӨМӨЗО-ны хэмжээнд умардад нээлттэй байх явдлыг чухал үүрэг болгон “8337” хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, “Нэг бэхлэлт нэг бүс”-ийн бүтээн байгуулалтын талаар сайн эхлэл суурийг тавьсан байна.
Нэг. Бүх талын зохицуулалт хийнэ. ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны 9-р удаагийн 11-р өргөжүүлсэн хуралдаанаар умардад нээлттэй байхын чухал ач холбогдлыг тод томруун тайлбарлав. ТүүнчлэнТөв Хорооны хөрш орнуудын стратеги бодлогыг хэрэгжүүлж, нээлтийн цар хүрээгээ өргөжүүлж, аж ахуйн нэгжид гадагшаа гарах удирдах үйлчилгээ үзүүлнэ. Үүнд үндсэн зарчим болон ажлын шаардлагад тодорхой санал өгсөн байна.
Хоёр. Удирдах багийн зохион байгуулалтыг сайжруулна. ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны нарийн бичгийн дарга Ван Жюнь Монгол Улсад айлчилж, Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын даргатай тус тус уулзаж, хамтын ажиллагааг түлхүү ахиулсан байна. ӨМӨЗО-ны Тэргүүлэгч Баатар хурал хуралдуулж умардад нээлттэй байх ажлыг судлан ярилцав. Улмаар бодлого хэрэгжүүлэх арга боловсруулж, умардад нээлттэй байхад хандуулсан ажлын удирдах багийг байгуулсан байна.
Гурав. Төлөвлөлтөөр хөтлөхийг тодорхой анхаарна. ӨМӨЗО-ноос “Орос, Монгол улстай харилцаа хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх санал” тогтоож, 23 зүйлийн саналыг таван талаас өргөжээ. Дараа нь “Өвөр Монголоос улсын умардад нээлттэй суурин болон бүс нутгийн эдийн засгийн бүсийг байгуулах төлөвлөлт /2013-2020 он/”, “ӨМӨЗО бүс нутаг руу эдийн засгийн бүсийн аж ахуйг хөгжүүлэх төлөвлөлт /2013-2020 он/”, “ӨМӨЗО, Монгол Улстай бүх салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх төлөвлөлтийн хөтөлбөр”-ийг боловсруулж, төслийн байгуулалтыг хүчээ дайчлан дэмжсэн байна.
Дөрөв. Ажил хэрэгч хамтын ажиллагааг зохион байгуулна. ӨМӨЗО дэд бүтцийн харилцан холбогдож нэвтэрсэн, эдийн засгийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн солилцоо зэрэг 6 төрлийн 29 зүйлийн төслийг тогтоож, 2015 оноос эхлэн тусгай хөрөнгийн дэмжлэгтэйгээр боомтын дэд бүтцийн харилцан холбогдож нэвтрэлцэх таатай гарцыг олж бүтээн байгуулна. Эрээн хотын улсын зэрэглэлийн Хөгжил нээлтийн туршилтын бүс байгуулах тухай зөвшөөрөл авсны дараа ӨЗО-ны зүгээс төрийн бодлогоор дэмжигдэж, цаашдаа Эрээн хотын Хятад, Монголын бүх салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааны чухал индэр болгохоор хүчин зүтгэж байна. Тав, бүх аймаг хот, мөн холбогдох байгууллагууд өөрсдийн санаачилгаараа ажиллана. Бүс нутгийн аймаг хотын засгийн газрын дарга удирдлага нар төлөөлөгчийн бүлгэм ажиллуулан Монгол Улсад айлчилж орон нутгийн хооронд төслийн хэлэлцээр зохион байгуулав. Түүнчлэн эдийн засгийн хамтын ажиллагааны салбарыг тогтоож, ойлголцол холбоогоо эрчимжүүлнэ. Холбогдох байгууллагууд өөр өөрийн салбарын умардад нээлттэй алхмаа түргэсгэж, хамтад нь анхааран хөгжүүлэх умардад нээлттэй ажлын шинэ өнгө төрхийг буй болгосон байна.

ӨМӨЗО болон Орос, Монголын бүх салбарын хамтын ажиллагааны чухал үүргийг гүйцэтгэж, амжилтад хүрэхийн тулд ХКН-ын ӨМӨЗО-ны хороо, Засгийн газар дараах таван зүйлийн механизмийг шинэчлэх асуудлыг түлхүү ахиулахаар тогтлоо.
Нэг. Дэд бүтцийн харилцан холбогдож нэвтэрсэн механизмийг шинэчилнэ. ӨМӨЗО болон Орос, Монголын бараа бүтээгдэхүүний харилцан нөхөх чанараар сайн, харин боомтын дэд бүтцийн байгуулалт сайн биш, энэ нь талуудын харилцаа холбоог хязгаарласан бөгөөд хөрөнгө оруулалт хүрэлцэхгүй нь хамгийн их хязгаарлал болж байгаа юм. Иймд Засгийн газраар удирдуулах, олон талаар дэмжих механизмийг буй болгох явдал. Түүнчлэн бүх нийгмээрээ талуудын хилийн орнууд дэд бүтцээр холбох төсөлд идэвхтэй оролцох ажлыг удирдна.
Хоёр. Эдийг засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх бодлогыг дэмжих механизмийг шинэчилнэ. Одоогийн байдлаао ӨМӨЗО болон Орос, Монголын худалдааны хэмжээ тийм их биш, харин өргөжин тэлэх орон зай их байна. ӨЗО улсын макро эдийн засгийн зөхицуулалтын хүрээнд дэмжих төрийн бодлого боловсруулж, газар шорооны ашиглалт, хөрөнгө санхүүгийн болон мэргэжлийн дэмжлэг, мэдээлэл хуваалцах зэрэг салбарт урамшуулах бодлого хэрэгжүүлэх. Улмаар хуулийн дагуу бизнес эрхлэх орчныг бүрдүүлж, аж ахуйн нэгжүүд ирээдүйн хөгжлөө төсөөлж, ажлаа улам эрчимжүүлнэ.
Гурав. Харилцаа холбооны байгуулалтын механизмийг шинэчилнэ. Харилцаа, хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлж, харилцан холбоотой индэр байгуулна. Энэ нь ӨМӨЗО болон Орос, Монгол улстай харилцаагаа сайжруулах чухал үндэс болох юм. Өнөөгийн байдлаар ӨЗО болон Орос, Монголын бүх салбарын хамтын ажиллагааны нөлөө тусгал төдийлэн сайн биш байна. Дараагийн алхамд Монгол Улстай хамтран Эрээн хот болон Замын-Үүдийн хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтыг түлхүү ахиулж, Орос, Монгол Улстай хамтын ажиллагааны индэр байгуулж, харилцаа холбоогоо дээшлүүлнэ.
Дөрөв Хүмүүнлэгийн солилцооны төлөвлөлт болон хянан шалгах механизмийг шинэчилнэ. ӨМӨЗО болон Орос, Монгол улстай газар нутгаараа хиллэж байгаа боловч хүмүүнлэгийн салбарын харилцаа холбоо өөрийн хүчин чадлаа бүрэн сэргээж чадаагүй. Бүх салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, гүнзгийрүүлэхэд ӨМӨЗО-ны бүх шатны холбогдох байгууллагын хамтын хичээл зүтгэл хэрэгтэй. Аялал жуулчлал, эрүүл мэнд, боловсрол, соёл, радио телевиз, биеийн тамир зэрэг салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, талуудын хамтын ажиллагаанд үндэс суурь тавина.
Тав. Бүх шатны удирдлагын тогтмол уулзалтын механизмийг шинэчилнэ. Орос, Монгол Улсын орон нутгийн захиргаатай нөхөрсөг харилцаа холбоогоо сайжруулах, ӨМӨЗО-ны засгийн газар, боомт, хилийн шалгалт, орон нутгийн захиргаа зэрэг олон салбарын уулзалтын механизмийг байгуулж, байнгын харилцаа холбоотой байхын дээр талуудын ажилд тулгамдсан асуудлыг хамтдаа шийдвэрлэнэ.
“Тал нутгийн торгоны зам”-ын бүтээн байгуулалтын тал дээр дараах ажлуудыг гүйцэтгэнэ.
Нэг. Бүтээн байруулалт хийнэ. Хил дагуух бүс нутгийн нээлттэй орны хотуудыг хөгжүүлж, гадаадад нээлттэй байх суурийг баталгаажуулна. Хот суурингийн байгуулалт дунд нээлттэй байх тал дээр анхааран хот төлөвлөлтийг сайн хийж, шинжлэх ухаанаар хөгжих явдлыг дэмжинэ.
Хоёр. Холболт хийх. Зам сүлжээний дагуу буюу дэд бүтцээр холбогдох түвшинг сайжруулан хөгжүүлж, харилцаа холбоонд саад болж байгаа зүйлийг ялан давна. Улсын бүтээн байгуулалтын төлөвлөлтийн дагуух хил дамнасан авто зам, төмөр зам, агаар аялалын сүлжээг байгуулна.
Гурав, Хуримтлуулна. Хил нутгийн давуу талаа ашиглаж, багтаамжтай чанараа дээшлүүлэн, Орос, Монголоос хөрөнгө санхүү, мэргэжилтэн, чадвартан, мэдээлэл зэрэг эдийн засгийн элемент, тэргүүний соёл, туршлага зэргийг хуримтлуулах, Өвөр Монгол орны гадаадад нээлттэй байх гол хүчийг буй болгоно.
Дөрөв. Өвөр Монголын аж ахуйн нэгжийн хилийн чанд дахь хөгжлийг зоригжуулан дэмжиж, Орос, Монгол улсад барилга байгууламж бүтээн, олон улсын шинж төрхийг бүрдүүлнэ. Үйлчилгээ, аялал жуулчлалын худалдааг хөгжүүлж, Өвөр Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалтыг түлхүү ахиулан, анхаарал татсан соёлын бүтээгдэхүүнийг гадаадад гаргана.
Тав. Харилцаа холбоогоо бататгах. Орон нутаг хоорондын уламжлалт нөхөрлөлөө бататган, Өвөр Монголын зарим хотууд Орос, Монгол улсын аймаг хотууд хоорондын нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагааны түвшнээ дээшүүлж, өргөн салбарт ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ.
Зургаа. Олон төрлийн форум, үзэсгэлэн зохион байгуулж, талуудын төлөөлөгчдийг урьж оролцуулан харилцаа холбооны индэртэй болох. “Тал нутгийн торгоны зам”-ын хөгжлийн боломж их бөгөөд эртний тэмээн жингийн цуваа нь орчин үеийн авто машины цуваа болон хөгжиж, галт тэрэг, нисэх онгоц нь умардад нээлттэй бодлого болон Орос, Монгол улстай харилцаа холбоотой байх түүхэн үүргийг ачин урагшилсаар байна. /Нийтлэлийг Сүнь Вэйдүн /
