
Казахстан улсаас Хятадад суугаа элчин сайд Шахрат Нурешев
- Та Хятадын “Хоёр чуулган”-аас юуг илүү анхаарч байх вэ? Яагаад?
Хятад улс нь “Хятадын мөрөөдөл”-ийг биелүүлэх үе шатанд байна. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд дарга Ши Жиньпиний удирдлага дор Хятад улсын Засгийн газар нь олон төрлийн арга замыг эрэлхийлж, дэлхий нийгмийн анхаарлыг татсаар байна. Хятад улсын нөхөрсөг хөрш, бүх талын стратегийн түнш болсон Казахстан улс нь Хятадын хөгжил дэвшилд санаа тавьсаар байна. Казахстан улс нь эдийн засгийн бүтцийн шинэчлэл хийж байгаагийн улмаар Хятад улсын “13 дугаар 5 жил”-ийн төлөвлөгөөн дэх эдийн засаг нийгмийн хөгжлийн асуудлыг маш их сонирхсоор ирсэн.
- Таны бодлоор “13 дугаар 5 жил”-ийн төлөвлөгөө нь Хятад улсын эдийн засгийн хөгжил болон дэлхийн эдийн засгийн сэргэлтэд ямар ач холбогдолтой вэ? “13 дугаар 5 жил”-ийн төлөвлөгөө нь мөн Хятад, Казахстан хоёр улсын цаашдын хамтын ажиллагаанд ямар боломжуудыг авчрах бол?
Дэлхийн нэгэн том гүрний хувьд Хятад улсын хөгжил нь дэлхийн эдийн засгийн нөхцөл байдалд нөлөөлөх нь тодорхой. Өнөөдөр Хятад улс нь дэлхийн эдийн засгийн нэмэгдэлд асар их хувь нэмэр үзүүлж байгаа учраас дэлхий нийтээрээ Хятад улсын эдийн засгийн хөгжлийг дээд түвшинд анхаарч байна.
Хятадын засгийн газар 2020 оноос өмнө чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулах аугаа зорилтыг биелүүлэх болно.
Казахстан улс нь Хятадын нөхөрсөг хөрш бөгөөд итгэлтэй түнш юм. Бид Хятадын зах зээлийн шаардлагын дагуу гадаад арилжаа болон эдийн засгийн хөгжлийн чиглэлээ тогтооход бэлэн байна. Бид мөн Казахстан улсын органик хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ Хятад улсад экспортлох асуудлыг судлан зөвлөх шатанд байгаа. Эхний ээлжид улаан буудай, гурил, зөгийн бал, ургамлын тос, үхэр хонины мах зэрэг бүтээгдэхүүнээ гаргана. Уг төсвийг хэрэгжүүлэх явцад хоёр орон нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл зэрэг салбарт хамтран ажиллах болно.
- AIIB нь 1 дүгээр сарын 16-ны өдрөөс албан ёсоор ажиллаж эхэлсэн. Таны бодлоор энэ нь ямар ач холбогдолтой вэ? Казахстан улс нь анх ямар шалтгаанаас уг байгууллагад оролцсон бэ?
Дэд бүтцээ төгөлдөржүүлэх бол хөгжлийн суурь юм. “Баяжъя гэвэл замаа урьдаар зас” гэдэг Хятадын нэгэн хэлц байдаг. Казахстан улс нь одоохондоо Н.Назарбаев ерөнхийлөгчийн дурдсан үндэсний дэд бүтцийн хөгжлийн “Гэрэл цацарсан зам” хэмээх төлөвлөгөөг хэрэгжүүлж байна. Уг төлөвлөгөө нь их хэмжээний эрчим хүч, зам тээвэр, нийгэм зэрэг талын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хамарсан.
Казахстан улс анх эхлээд л Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулах Хятадын талын саналыг дэмжиж байсан. Казахстан нь AIIB-г ашиглаж улсын дотоодын дэд бүтцийн бүтээн байгуулалтдаа илүү олон хөрөнгийг цуглуулж, цаашлан “Гэрэл цацарсан зам” болон “Торгоны замын эдийн засгийн бүс” хоёр төлөвлөгөөг сайн уялдуулах болно.
- Ши Жиньпин дарга “Нэг бүс нэг зам” стратегийг дурдаад гурван жилийн нүүрийг үзлээ. Таны хувьд “Нэг бүс нэг зам” стратеги нь өнөөдөр болоход ямар амжилтыг бүтээсэн бэ? Та уг арга хэмжээний цаашдын хөгжлийг хэрхэн үнэлэх вэ?
“Торгоны замын эдийн засгийн бүс” саналыг Ши Жиньпин дарга 2013 оны 9 дүгээр сард Казахстан улсад төрийн айлчлал хийж байхдаа анх дурдсан билээ.
Казахстан улс нь уг саналыг дэмжихээ илэрхийлсэн анхны улс юм. Ерөнхийлөгч Н.Назарбаев “Торгоны замын эдийн засгийн бүс”-ийн бүтээн байгуулалтыг “Гэрэл цацарсан зам” төлөвлөгөөтэй уялдуулахаар санал тавьсан.
- Хятад, Казахстан хоёр улсын харилцааны өнгөрсөн нэг жилийн амжилтыг та хэрхэн үнэлэх вэ? Мөн хоёр улсын 2016 оны хамтын ажиллагааны тухай ямар бодолтой байна? Энэ оны хоёр улсын чухал их үйл ажиллагаа болон хамтын ажиллагааны төсвийн талаар танилцуулж болох уу?
- 2015 он бол Хятад, Казахстан хоёр улсын харилцаан дахь бүтэмж сайтай нэг жил билээ. 2016 онд хоёр орон маань хамтын ажиллагааны хөгжлийн талд маш сайн үр дүнг гаргана гэдэгт миний бие итгэж байна. Ши Жиньпин даргын урилгаар Казахстан улсын Ерөнхийлөгч Н.Назарбаев энэ оны 9 дүгээр сард Хятадын Ханжөү хотод болох G20 хуралд оролцоно. Казахстан улсын ерөнхийлөгчийг уг хуралд урьж байгаа нь хоёр орны хамтын ажиллагаа маш дээд түвшинд хүрсэн гэдгийг нотолж байна хэмээн бид үзэж байна. Үүнээс гадна энэ онд Хятад, Казахстан хоёр улс нь Засгийн газрын тэргүүнүүдийн чуулга уулзалт болон нам хоорондын солилцооны эргэн тойронд цуврал үйл ажиллагааг зохион байгуулна. Мөн хоёр орны аж ахуйн нэгж, албан байгууллагуудын хооронд олон төрлийн арга хэмжээ, хамтын ажиллагааг зохион байгуулагдах нь тодорхой.
