22-нд Дундад улсын дарга Ши Жиньпин Надид Номхон далайн орнуудын удирдагчидтай уулзалт зохион байгуулж, хамтын ажиллагаа хөгжлийн бодлогоо зөвшилцөж, харилцан хүндэтгэсэн, хамтдаа хөгжсөн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхийг санал нэгтэй зөвшөөрсөн байна. Ши Жиньпин дарга шинэ нөхцөл байдалд Дундад улс Номхон далайн арлын орнуудтай харилцаагаа хөгжүүлэх бодлого танилцуулж, Дундад улс бол арлын орнуудын үнэнч нөхөр, хамтын ажиллагааны түнш юм гэдгийг онцлов. Тэрээр: -Дундад улс болон Номхон далайн арлын орнууд газар нутгийн хувьд зайтай ч гэсэн хоёр орны ард иргэдийн харилцаа гүн гүнзгий, найрамдалт харилцаа урт удаан түүхтэй юм. Өнгөрсөн зууны 70-аас оноос хойш Дундад улс Номхон далайн арлын орнуудтай дипломат харилцаа тогтоож, хоорондын найрсаг хамтын ажиллагааны харилцааны хөгжил шинэ шатанд орсон. Дундад улс болон Номхон далайн арлын орнуудын уламжлалт найрсан харилцаа улам гүнзгийрч, нийтлэг ашиг сонирхол тасралтгүй өргөжиж, хамтын ажиллагааны хэтийн төлөв эерэг байгаа. Дундад улсын Номхон далайн арлын орнуудтай болсон харилцаа өргөжихөөс биш буурахгүй, нэмэгдэхээс биш хасагдахгүй гэлээ.
Ши Жиньпин Номхон далайн арлын орнуудын удирдагчидтай уулзав
2014-11-22 22:26
22-нд Дундад улсын дарга Ши Жиньпин Надид Номхон далайн орнуудын удирдагчидтай уулзалт зохион байгуулж, хамтын ажиллагаа хөгжлийн бодлогоо зөвшилцөж, харилцан хүндэтгэсэн, хамтдаа хөгжсөн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхийг санал нэгтэй зөвшөөрсөн байна. Ши Жиньпин дарга шинэ нөхцөл байдалд Дундад улс Номхон далайн арлын орнуудтай харилцаагаа хөгжүүлэх бодлого танилцуулж, Дундад улс бол Арлын орнуудын үнэнч нөхөр, хамтын ажиллагааны түнш юм гэдгийг онцлов.
Найруулагч: ..
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
