solongonews
Ван Хүнин Словенийн Үндэсний Зөвлөлийн дарга Марко Лотричтэй уулзав
2025-11-04 10:07
Ван Хүнин Словенийн Үндэсний Зөвлөлийн дарга Марко Лотричтэй уулзав

Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хорооны дарга Ван Хүнин 11-р сарын 3-ны өдөр Бээжинд Словенийн Үндэсний Зөвлөлийн дарга Марко Лотричтэй уулзав.

Ван Хүнин хэлэхдээ, Энэ он гарснаас нааш, хоёр орны төрийн тэргүүний стратегийн удирдлага дор Хятад, Словени бүх түвшин, бүх салбарт тогтмол солилцоо, яриа хэлэлцээ хийж, харилцан ойлголцол, итгэлцлийг үр дүнтэйгээр нэмэгдүүлэв. Хятад улс Словенийн нэг Хятадын зарчим баримталж буйг өндрөөр үнэлж, Словенийн талтай хамт олон салбарын солилцоог эрчимжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр талын харилцааг шинэ түвшинд гаргахад хамтран ажиллахад бэлэн байна. ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчоо нь Словенийн Үндэсний Зөвлөлтэй харилцан суралцах, ойлголцох ажлыг цаашид гүнзгийрүүлж, Хятад, Словенийн харилцааг улам бүр хөгжүүлэхэд туслах болно гэв.

Марко Лотрич хэлэхдээ, Ши Жиньпин даргын дэвшүүлсэн "Бүс ба Зам" санаачилга болон дэлхийн дөрвөн санаачилгыг өндрөөр үнэлж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах үзэл баримтлалыг бүрэн дэмжиж,хамтын хөгжил, эрх тэгш, шударга ёсыг дэмжих чиглэлээр  Хятадын гаргасан эерэг үйл ажиллагааг өндрөөр үнэлж байна гэжээ. Тэрээр Словени улс Хятадтай харилцаагаа хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч, нэг Хятадын зарчмыг хатуу баримталж, Хятадтай хамтран илүү сайн ирээдүйг бүтээхэд бэлэн байна гэж илэрхийлэв.

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл