2014 онд, бодлогын орчин, зах зээлийн хөгжил аль алинд нь Дундад улсын соёлд шинэ боломж шинэ төлөв буй болов. Ши Жиньпин даргын удирдан хуралдуулсан урлагийн ажилтны уулзалт Дундад улсын утга урлагийн хөгжлийн шинэ чиг хандлагыг тодорхойлсон юм. Энэ онд дотоодын кино үйлдвэрлэл түргэн хөгжив. Дундад улсын шилдэг уламжлалт соёл иргэншлийг хөгжүүлэх үүрэг хүнд, зам хол байна.
2014 онд Дундад улсын соёлын салбарт болсон хамгийн их үлгэр жишээ болсон онцлог үйл хэрэг бол 10-р сарын 15-нд Бээжинд эхэлсэн Урлагийн ажилтны хурал юм. Утга урлагийн шинэ чиг хандлагыг заасан энэ хуралд ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин, өнөөгийн Дундад улс дахь урлаг соёлын үүргийг орлуулшгүй юм. Гэтэл урлаг соёл нь зах зээл, эдийн засгийн их давалгаанд зүг чигээ алдаж болохгүй, зах зээлд боолчлогдож болохгүй гэж тэмдэглэжээ. Ши Жиньпин хэлэхдээ:
"Урлаг соёл зах зээл, эдийн засгийн урсгалд чиглэлээ алдаж болохгүй. Ямар хүмүүст зориулагдсан байх тухай асуудлаар ялгаа зөрүү гарч болохгүй. Эс бөгөөс урлаг соёл бат орших хүчгүй болох юм. Сайн уран бүтээлийн хувьд, нийгмийн үр ашгийг тэргүүн байранд тавихын зэрэгцээ нийгэм, зах зээлийн үр ашгийг уялдуулсан уран бүтээл байх ёстой. Урлаг соёл зах зээлийн боол байж болохгүй. Бас мөнгөний хойноос хэт улайрч болохгүй. Урлаг соёлын шилдэг бүтээлийн хувьд, үзэл санаа, урлагийн талаар амжилттай байх төдийгүй зах зээлтэй байх ёстой" гэжээ.
Тэртээ 72 жилийн өмнө Янь-аньд утга урлагийн уулзалт хийж, ардын урлагийн цоо шинэ гарааг эхлүүлсэн юм. 72 жилийн дараах шинэ цагийн утга урлагийн ажилтны уулзалт шинэ цаг үеийн утга урлагийн хөгжил дэвшилтэй холбоотой иж бүрэн томоохон асуудлуудад шинжлэх ухаанч хариулт өгч, Дундад улсын урлаг соёлын хөгжил дэвшлийг урагшлуулах, соёлын бүтээн байгуулалтын шинэ нөхцөл байдлыг нээх үйл ажиллагааны заавар болсон юм.
Энэ онд Дундад улсын соёлын бүтээн байгуулалт баялаг амжилтанд хүрлээ.
2016 оны 6-р сард Дундад, Казакстан, Киргиз улс хил дамнан хамтран дэвшүүлсэн Торгоны замын төсөл "Дэлхийн өвийн жагсаалт"-анд бүртгэгдэв. Энэ нь Дундад улс анх удаа хил дамнасан хамтарсан шугамаар дэлхийн өвд бүртгүүлэх өргөдөл гаргасан юм. Дэлхийн хамгийн агуу их худалдаа, яриа хэлцэл, энх тайван, хөгжил дэвшлийн зам болсон Торгоны замыг дэлхийн өвд бүртгүүлсэн явдал нь шинэ цагийн Дундад, төв Азийн бүс нутгийн улс орон хоорондын энх тайван яриа хэлцэл, хамтын хөгжлийн шинэ холбоос болсон юм.
Соёлын өвийн үндэсний газрын дарга Ли Шяожие хэлэхдээ, "анх удаа соёлын өвийг бүртгүүлэх талаар харь улстай амжилттай хамтран ажиллав. Алслагдсан орон зай хязгаар хол, хамарсан хүрээ хэмжээгээр өргөн уудам, соёлын олон талт баялаг чанарын хувьд, Дундад улсын соёлын өвийн бүртгэлийн ажилд шинэ амжилт гаргасан юм" гэжээ.
Энэ удаа соёлын өвөөр амжилттай бүртгүүлсэн нь ирээдүйд тус бүс нутаг соёлын өвөө сайтар хамгаалах, мөн орон нутгийн аялал жуулчлалын эдийн засгийн хөгжлийг ахиулахад идэвхтэй чухал үүрэг гүйцэтгэж, Дундад, Киргизстан, Казакстан гурван орны соёлын солилцоог эрчимжүүлж, гурван орны ард түмэн, цаашлаад бүхэл бүтэн торгоны зам дагуух орнуудын ард түмэн, бүр цаашлаад дэлхийн ард түмэн хоорондын найрсаг харилцааг улам нягтруулах болно. Энэ нь Дундад улсын "нэг бүс нэг зам"-ын стратегийн бодлогод хүчтэй дэмжлэг болсон байна. ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвийн төвийн Ази Номхон далайн хэлтсийн дарга Жин Фэн хэлэхдээ:
"Энэ нь адил өөр соёл, өөр үндэстэн хоорондын хэлхээ холбоог санаачилж, соёлын өвд бүртгүүлэх индрийг ашиглах замаар улс хоорондын бүс нутгийн чанартай тал бүрийн хамтын ажиллагааг ахиулан хөгжүүлэх болно" гэжээ.
2014 онд Дундад улсын соёлын талаар бидэнд бодууштай зүйлүүд үлдээж өгсөн юм.
БНСУ-ын нийгмийн шинэхэн урсгал түрэн орж ирсэн юм. "Одноос ирсэн чи минь" хэмээх БНСУ-ын кино Дундад улсын үзэгчдийн анхаарлыг их татаж, сүүлийн хагас жилд БНСУ-ын онцлог бүхий урлагийн ерөнхийлсөн нэвтрүүлэг ч Дундад улсын олон том телевизээр гарах болсон юм. Харин Дундад улсын соёлын талаар эргэцүүлэн бодоход "том брэнд" бий болгох шаардлагатай байгаа юм. Соёлын уламжлал хөгжил бол гүн гүнзгий хэлэлцэх сэдэв юм. Энэ онд бид уламжлалт соёлоо сурталчлах, гадаадын шилдэг соёлоос суралцах хоорондын харилцааг хичээн зохицуулсаар ирсэн юм. Бид эртний шүлэг дууллын нэвтрүүлэг, ханз бичлэгийн тэмцээний талаар улам их анхаарч, АПЕК-ийн хурлын явцад "Дундад улсын цоо шинэ хэлбэр загвар"-аар дэлхий дахины анхаарлыг татсан. Гэвч өөрийн соёлоо гадагш гаргах арга хэлбэрийн талаар улам их судлан хэлэлцэх шаардлагатай байгаа юм.
