solongonews
Ши Жиньпин Балбын Ерөнхий сайд Олитай уулзав
2016-03-22 17:23
Ши Жиньпин Балбын Ерөнхий сайд Кхадги Прасада Шармы Оли уулзав.

Дарга Ши Жиньпин энэ сарын 21-ны өдөр Хятадын Ардын Их Хурлын Танхимд Балбын Ерөнхий сайд Кхадги Прасада Шармы Оли уулзав.

Ши Жиньпин илэрхийлэхдээ: - Талууд Хятадын “Нэг бүс нэг зам”-ын санаачилга болон “13 дугаар таван жил”-ийн төлөвлөгөөг Балбын дахин бүтээн байгуулалт болон хөгжлийн төлөвлөгөөтэй холбох, Хятад, Балбын чөлөөт арилжаа худалдааны бүсийг бүтээн байгуулахыг түргэтгэж, гамшгийн дараа дахин бүтээн байгуулах болон үйлдвэрлэлийн чадавхын талаар хамтран ажиллахыг хүсэж байна. Мөн талууд зам, хилийн боомтын бүтээн байгуулалтын хүрээнд хамтын ажиллагаа эрчимжүүлж, талууд харилцаа холбоогоо цаашид гүнзгийрүүлэхийг хүсэж байна гэжээ.

Ерөнхий сайд Кхадги Прасада Шармы Оли илэрхийлэхдээ: - Талууд харилцан хүндэтгэх үндсэн дээр Балба, Хятадын харилцаа холбоог цаашид ахиулахаар хүчин зүтгэл гаргаж, “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтад дээд хэмжээний үнэлгээ өгч, идэвхтэй оролцож, талуудын арилжаа худалдаа, мөнгөн гүйлгээ, харилцаа холбоо, дэд бүтэц, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг цаашид өргөтгөж, дэлхийн хэмжээний хэрэг явдалд хамтран бие биеэ ойлголцож, хамтран зохицуулахыг хүсэж байна гэжээ.

Найруулагч: Т. Буянхишиг
Эх сурвалж : Синьxуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл