Хятад улсын дарга Ши Жиньпин 22-нд Узбекстаны Дээд Хурлын Хууль тогтоох хороонд үг хэлэхдээ, "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалт олон талаар нааштай үр дүнд хүрснийг онцлон тэмдэглэлээ. Өнөөгий байдлаар 70 гаруй улс орон, олон улсын байгууллага уг байгуулалтад оролцож, Хятадын тал "Нэг бүс нэг зам"-ыг хамтдаа байгуулах ирээдүйн төлөв, үйл ажиллагааны баримт бичгүүдийг боловсруулан гаргаж, 30 гаруй улс оронтой "Нэг бүс нэг зам"-ыг хамтдаа байгуулах хамтын ажиллагааны хэлэлцээр тохиролцов.
Хятад улс 20 улс оронтой үйлдвэрлэлийн чадавхын хамтын ажиллагааны хэлэлцээр тохиролцож, "Нэг бүс нэг зам" дагуух 17 улс оронтой хил дамнасан хамтын ажиллагааны нийт 46 бүсийг хамтаар байгуулж, Хятадын аж ахуйн нэгжүүдээс нийт 14 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулсан байна гэж дарга Ши Жиньпин тэмдэглэжээ.
