solongonews
Ли Чян Уругвайн Ерөнхийлөгчтэй уулзав
2026-02-04 10:47
Ли Чян Уругвайн Ерөнхийлөгчтэй уулзав

Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян 2-р сарын 3-ны өдөр  Бээжингийн Ардын их хурлын ордонд Уругвайн Ерөнхийлөгч Ямандү Рамон Антонио Олси Мартинестэй уулзав.

Ли Чян хэлэхдээ, Хятад, Уругвай 2023 онд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноос хойш хоёр талын олон салбарын хамтын ажиллагаа хурдацтай хөгжсөн. Хятад улс Уругвайнтай хамтран хоёр орны төрийн тэргүүний стратегийн удирдамжийг дагаж, бие биенийхээ гол ашиг сонирхолд хамаарах асуудлаар бие биенээ тууштай дэмжиж, хамтын хөгжлийг ахиулах замд боломжуудыг идэвхтэй хуваалцаж, харилцан ашигтай хамтын ажиллагааг илүү гүнзгий, илүү бодитой болгож, хоёр орны ард түмэнд илүү их ашиг тусаа өгөхөд бэлэн байна гэв.

Уругвайн Ерөнхийлөгч Ямандү Рамон Антонио Олси Мартинес хэлэхдээ,  Өнөөдөр үдийн өмнө Ши Жиньпин даргатай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр тал хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийг цаашид гүнзгийрүүлэхээр тохиролцов. Хятад улс бол Уругвайн тогтвортой хөгжлийн гол түнш бөгөөд Уругвай, Хятадын харилцаа эрчимтэй хөгжиж, улс орнуудын харилцааны үлгэр жишээ болж байна. Уругвай улс нэг Хятадын зарчмыг хатуу баримталж, Хятад улстай бүх түвшний харилцаа холбоо, яриа хэлэлцээг нягтруулж, "Бүс ба Зам" санаачилгад идэвхтэй оролцож, олон салбарын харилцаа холбоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр орны ард түмэнд илүү их ашиг тусаа өгөхийг хүсэж байна. Бид Хятадын компаниудыг Уругвайд хөрөнгө оруулж, бизнес эрхлэхийг урьж байна гэв. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл