solongonews
Омог төгөлдөр алхаагаар ирээдүй зүг
2026-03-31 17:12
“15-р таван жил”-ийн төлөвлөгөөний хөтөлбөрт ирэх таван жилийн хөгжлийн шинэ дүр зургийг боловсруулж, Засгийн газрын ажлын тайланд энэ оны хөгжлийн чиг шугамыг танилцуулснаар дэлхий нийтийн анхаарлын төвд орж, тэд дорнын том гүрний хөгжлийн нууцыг эрэлхийлж байна.

Жуулчид Бээжингийн Наньлүөгү гудамжаар аялан тойрно  Зургийг: ЛИ ШИНЬ

“15-р таван жил"-ийн төлөвлөгөөний хөтөлбөрт ирэх таван жилийн хөгжлийн шинэ дүр зургийг боловсруулж, Засгийн газрын ажлын тайланд энэ оны хөгжлийн чиг шугамыг танилцуулснаар дэлхий нийтийн анхаарлын төвд орж, тэд дорнын том гүрний хөгжлийн нууцыг эрэлхийлж байна.

Дарга Ши Жиньпин: - Бид зорилго зорилтоо баталгаажуулж, итгэл найдвараа бэхжүүлэн, эрч хүчээ авч, чансаатай хөгжлийг тууштай дэмжин, өөрчлөлт нээлтийг цаашид иж бүрэн гүнзгийрүүлж, бүх ард түмний хамтын хөгжил цэцэглэлтийг сайжруулан, Хятадын гайхамшгийн шинэ хуудсыг бичих ёстой гэж онцоллоо.

Дэлхийн эдийн засаг тодорхойгүй байдалд орсноос хойш Хятад улс чансаатай хөгжлөөр дэлхийн эдийн засагт итгэл, хүчээ нэмсээр байна.

Жэжян мужийн Жяньдэ хотын Ляньхуа суурингийн Дайжя тосгоны уламжлалт Цагаан сарын соёлын үйл ажиллагааны үеэр  Зургийг: ШЮЙ ЮЙ

Чансаатай хөгжлийн шинэ зургийг бүтээнэ

Эдийн засгийн өсөлтийг 4.5-5 хувьд байлгаж, практикт илүү сайн үр дүнд хүрэхийг эрмэлзэн, иргэдийн хэрэглээний үнийн өсөлтийг 2 орчим хувьтай байлгаж, ДНБ-ий нэгжид ногдох нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг ойролцоогоор 3.8 хувиар бууруулна.

Никарагуа улсаас Хятадад суугаа Элчин сайд Күн Леран:

- Хятадын хөгжлийн зорилтууд нь зөв бөгөөд хүчирхэг байж, эдийн засгийн чансаатай хөгжил нь дэлхий дахинд шинэ боломжуудыг авчрах болно гэж хэллээ.

“14-р таван жил”-ийн төлөвлөгөөний хугацаанд Хятад улсын эдийн засгийн нийт үйлдвэрлэл 140 их наяд юанийг давж, жилийн дундаж өсөлт 5.4 хувьд хүрч, нэг хүнд ногдох ДНБ гурван жил дараалан 13 мянган ам.доллараас давсан байна.

2035 он гэхэд Хятад улсын нэг хүнд ногдох ДНБ нь дунд зэргийн хөгжилтэй орнуудын хэмжээнд хүрнэ гэж ХКН-ын ХIХ удаагийн Төв Хорооны V бүгд хурлаар тодорхой заасан. Мэргэжилтнүүдийн судалгаагаар Хятад улсын эдийн засаг 15, 16-р таван жилийн төлөвлөгөөний хугацаанд жилд дунджаар 4.17 хувиас дээш өсөлттэй байвал энэ зорилго биелэх боломжтой гэж үзэж байна.

Засгийн газрын ажлын тайланд ахиц дэвшил гаргахад чиглэсэн хэд хэдэн шинэ арга хэмжээг тодорхойлсон. Энэ нь “Дотоодын хүчирхэг зах зээлийг бий болгоход анхаарах” нь энэ оны арван том зорилтын нэн тэргүүний зорилт болно; “Шинэ өсөлтийн хөдөлгөгч хүчнүүдийг буй болгож, өргөжүүлэх ажлыг түргэсгэх”-д илүү их анхаарал хандуулна; Мөн энэ онд нүүрстөрөгчийн ялгаруулалт багатай үндэсний өөрчлөлтийн санг байгуулж, иж бүрэн ногоон өөрчлөлтийг хурдасгах хүчин чармайлт гаргана гэж тодорхойлсон.

Хүн дүрст робот дүүпүү авахыг үзүүлнэ    Зургийг: ШЯО ЖЮ-И

Лонги ногоон эрчим хүчний группийн ТУЗ-ийн дарга Жүн Баошэнь:

- “15-р таван жил"-ийн төлөвлөгөөний нэг зорилт бол чулуужсан түлшийг чулуужсан бус эрчим хүчээр аюулгүй, найдвартай, эмх цэгцтэй орлуулахыг дэмжих явдал бөгөөд шинэ эрчим хүчний хэтийн төлөв өргөн байна гэж хэллээ.

Хөгжлийн алхам нэг бүрийг эрч хүчтэй алхаж, ард түмний халуун дулаан сэтгэлийг улам хөгжөөнө. Хот сууринд 12 сая гаруй ажлын байр шинээр бий болж, эдийн засгийн өсөлттэй зэрэгцэн оршин суугчдын орлого нэмэгдэж, "Хос нэгдүгээр зэрэглэлийн" шинэ бүтээн байгуулалтыг эхлүүлэн, сургуулийн өмнөх боловсролыг үнэ төлбөргүй болгох бодлого боловсронгуй болж, өндөр настны асрамжийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэн, анх удаа гэрлэж, хүүхэдтэй болсон гэр бүлийн орон сууцны баталгаа бэхэжсээр байна.

Шинэ онд илүү хүмүүнлэг "зорилт"-оор иргэдийн амьжиргааг сайжруулах хүлээлтийг бодитой, хүрч болох аз жаргал болгон өөрчлөх болно.

Хэбэй мужийн Заньхуан шяний Юантөү суурингийн Цаожяжуан тосгоны ойролцоох салхи-нарны цахилгаан станц    Зургийг: ЯН ШЫЯАО

Эдийн засгийн чадавхийг бүрэн ашиглана

Дарга Ши Жиньпин Жянсү мужийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцохдоо:

Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх “15-р таван жил"-ийн төлөвлөгөөний зорилго, зорилтыг биелүүлэхийн тулд илүү ээдрээтэй орчинд нүүрлэж, илүү гүн гүнзгий зөрчилдөөнийг шийдвэрлэх шаардлагатай гэж онцлон тэмдэглэсэн юм.

Дотоодын эрэлт хэрэгцээний гол хөдөлгүүрийг бэхжүүлж, хэт том зах зээлийн боломжийг бий болгон, эхлэлтийн жилийн өрсөлдөөний замд шинэ амжилтуудыг даван туулахын тулд идэвхтэй "шинэ" арга барил хэрэгтэй байдаг.

Хэрэглээний үндэслэлгүй хязгаарлалтыг арилгаж, соёлын аялал жуулчлал, спортын арга хэмжээ, эрүүл мэндийн үйлчилгээний хэрэглээний боломжийг чөлөөлнө; Нөхцөл боломжтой газруудад бага, дунд сургуулийн хавар, намрын амралтыг сурталчлах чиглэлээр дэмжлэг үзүүлнэ; Амьжиргаатай холбоотой газар нутагт төрийн хөрөнгө оруулалтын эзлэх хувийг нэмэгдүүлнэ.

Том гүрний эдийн засгийн давуу тал нь дотоод эргэлтэд оршдог. Шинэ онд санхүүгийн томоохон хөрөнгө оруулалт илүү нарийвчлалтай, үр дүнтэй байх бөгөөд дотоодын эрэлтийн хүчирхэг чадавхийг нээхэд чиглэсэн шинэ арга хэмжээнүүд хэрэгжинэ.

Инновацад тулгуурласан өсөлтийг бий болгож, үндсэн өсөлтийн эрч хүчийг нэмэгдүүлнэ. Ажлын тайланд дурдсан “Ухаалаг эдийн засгийн шинэ хэлбэрийг бий болгох” мэдэгдэл нь “Хоёр чуулган”-ы төлөөлөгч, гишүүдийн анхаарлын төвд орсон. “Энэ бол цоо шинэ үзэл баримтлал бөгөөд хиймэл оюун ухааны хөгжлийн боломжуудыг ашиглан, төрөл бүрийн салбаруудад хиймэл оюун ухааны чадавхийг өргөжүүлэх, эдийн засгийн өсөлтийн шинэ орон зайг хурдан нээх зорилготой юм гэж Төрийн зөвлөлийн судалгааны газрын дэд захирал, Засгийн газрын ажлын тайланг боловсруулах хэсгийн гишүүн Чэнь Чаншэн хэллээ.

Сүүлийн таван жилийн хугацаанд судалгаа, боловсруулалтын нийт зардал жилд дунджаар 10 хувиар өссөн. Энэхүү сууринд тулгуурлан энэ жилийн Засгийн газрын ажлын тайланд үндсэн технологийн судалгааг нийт өртгийн сүлжээгээр сайжруулах, суурь судалгаанд оруулах хөрөнгө оруулалтын эзлэх хувийг үргэлжлүүлэн нэмэгдүүлэх, анхны инновац болон үндсэн технологийн судалгааг бэхжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх зэрэг ололт амжилтад чиглэсэн байдаг.

Хүчээ төвлөрүүлэх чигийг тодорхойлж, ирээдүйн хөгжлийн орон зайг өргөжүүлнэ. Хөдөө тосгоныг иж бүрэн сэргээн хөгжүүлэх ажлыг тууштай дэмжиж, хөдөө аж ахуйг орчин үеийн томоохон аж үйлдвэр болгон бүтээн байгуулж, хөдөө тосгоныг орчин үеийн суурь нөхцөлтэй болгон, тариачдын амьдралыг илүү чинээлэг, сэтгэл хангалуун болгоно.

Хотын шинэчлэлийг чанартай дэмжиж, хуучин хороо, тосгоныг сэргээн засварлах ажлыг тууштай хэрэгжүүлэн, ард иргэдийн амьдрах орчныг өндөр түвшинд бий болгоно.

Бүс нутгийн хөгжлийн уялдаа холбоог тасралтгүй сайжруулж, зүүн, төв, баруун бүс нутаг, умард болон өмнөд бүсүүдийн хоорондын уялдаа холбоотой хөгжлийг дэмжиж, өсөлтийн туйлуудыг цэцэглүүлнэ.

Хятадын эдийн засаг бол хязгааргүй их нөөцийг агуулсан асар том далай юм. Давуу талуудаа бүрэн ашиглаж, тулгамдаж буй асуудлуудаа зөв шийдвэрлэснээр Хятадын хөгжлийн хэтийн төлөв бүр ч их ирээдүйтэй байх нь дамжиггүй!

Жянсү мужийн Тайцан дахь Германы компаниудын бааз   Зургийг: ЖИ ЧҮНЬПЭН

Өөрчлөлт шинэчлэлтээр ирээдүйг зорино

“15-р таван жил”-ийн төлөвлөгөөний эхний жил бол мөн өөрчлөлт шинэчлэлтийг иж бүрэн гүнзгийрүүлэх чухал жил юм.

Хятад улсын хөгжил, шинэчлэл маш их уялдаатай түвшинд хүрсэн. ХКН-ын ХХ удаагийн Төв Хорооны III бүгд хурлаас 2029 он гэхэд 300 гаруй чухал шинэчлэлийн арга хэмжээг дуусгахыг санал болгов. Энэ цаг үе нь “15-р таван жил"-ийн төлөвлөгөөний үед багтсан байдаг.

Үндэсний нэгдсэн зах зээлийг бий болгох нь дотоодын эдийн засгийн эргэлтийг бэхжүүлэх гол шинэчлэл юм. Засгийн газрын ажлын тайланд "Үндэсний нэгдсэн зах зээлийн бүтээн байгуулалтыг гүнзгийрүүлэх"-д анхаарлаа хандуулж, үндэсний нэгдсэн зах зээлийг бий болгох зохицуулалтыг санал болгон, өрсөлдөөнийг ул суурьтай шийдэж, зах зээлийн зохистой экосистемийг бий болгох шаардлагатайг тодорхой тусгасан байдаг.

Шинжлэх ухаан, технологийн үнэлгээний тогтолцооны шинэчлэлийг гүнзгийрүүлж, анхан үүдэлт болон шинэчлэлттэй инновацыг бий болгох орчныг оновчтой болгон, төсөв, санхүүгийн системийн шинэчлэлийг дэмжиж, төрөл бүрийн аж ахуйн нэгжүүдийн амьдрах чадварыг бүрэн идэвхжүүлнэ. Хөдөө орон нутгийн хөгжил шинэчлэлийг түлхүү ахиулж, хот хөдөөгийн хоорондын урсгалыг дэмжих гэх мэтээр шинэ онд гол салбаруудын шинэчлэлийг гүнзгийрүүлнэ.

Өөрчлөлт шинэчлэлтээр хөгжлийг дэмжиж, дээд түвшний нээлттэй байдал нь илүү гүнзгий шинэчлэл хийхийг шаардаж байгаа юм.

БНСУ-ын хагас дамжуулагч тоног төхөөрөмжийн SТI компанийн 10 тэрбум юанийн ухаалаг үйлдвэрлэлийн баазын төсөл Гуанжөү хотод нутагшсан бол Германы автомашины эд анги үйлдвэрлэгч аварга Шеффлер Жянсү мужийн Тай Кан хотод хүн дүрст роботын ухаалаг үйлдвэр байгуулахад 1 тэрбум юанийн нэмэлт хөрөнгө оруулалт хийжээ. Морин жилийн эхэнд хэд хэдэн гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын Хятадын зах зээл дэх хөрөнгө оруулалт нэмэгдээд байна.

Засгийн газрын ажлын тайланд нэмүү өртөг шингэсэн цахилгаан холбоо, биотехнологи, гадаадын 100 хувийн өмчит эмнэлгүүд зэрэг салбарт туршилтын хөтөлбөрүүдийг цаашид өргөжүүлнэ. Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжсэн үйлдвэрүүдийн жагсаалтыг хэрэгжүүлж, гадаадын хөрөнгийн дахин хөрөнгө оруулалтыг дэмжин, орон нутгийн үйлдвэрлэлийг өргөжүүлнэ. Мөн гадаад хөрөнгө оруулалтыг дэмжих тогтолцоо, механизмын шинэчлэлийг гүнзгийрүүлж, зах зээлд нэвтрэхдээ “Том хаалгыг нээлттэй байлгах” зэрэг тодорхой асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарч ажиллахыг санал болголоо.

Нээлттэй, интеграцчлалаар дамжуулан эдийн засгийн чадавхийг нээж, Хятадын өргөн уудам зах зээлийг дэлхийн томоохон боломж болгоно. Өдрийн ажил өглөөнөөс, жилийн ажил хавраас гэдэг. Томоохон төслүүдийн бүтээн байгуулалтад хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг оролцуулах урт хугацааны механизмыг боловсронгуй болгож, ирээдүйн үйлдвэрлэлийн туршилтын бүсүүдийн бүтээн байгуулалтыг эмх цэгцтэй дэмжин, хөдөөгийн жорлонгийн шинэчлэл, тосгонд хог хуримтлагдах зэрэг асуудлуудыг тууштай шийдвэрлэж, хүн төвтэй шинэ хотжилтын таван жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг үргэлжлүүлэхийг Засгийн газрын ажлын тайланд тусгасан байна.

Шинэ аялал бол гайхалтай мөрөөдлөөр дүүрэн экспедиц юм. “15-р таван жил"-ийн төлөвлөгөөний зорилго, зорилтыг биелүүлэхийн тулд хүчин чармайлтаа нарийн төвлөрүүлж, илүү нарийн төвөгтэй орчныг зохицуулж, илүү гүн гүнзгий зөрчилдөөнийг шийдвэрлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллах ёстой.

Энэхүү шинэ эхлэлийн цэг дээр Хятад улс улам их шийдэмгий, итгэлтэйгээр урагшилж, олон зуун ард түмэн хүчин чармайлтаараа нэгдэж, урагшлах алхам бүр нь хүч чадлаар дүүрэн бөгөөд мөрөөдөлд ойртсон алхам болж байна.

Зохиогч: ХАН ЖЕ, ЛИ ШЯОТИН, КЭ ГАОЯН, ТАН ШЫНИН
Найруулагч: Б.ХУРЦ, ХӨҮ РҮЙ
Эх сурвалж : SLG
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл