
5 дугаар сарын 27-нд ӨМӨЗО-ны УТЗЗ-ийн 11 дэх удаагийн Байнгын хорооны 10 дугаар хурал болон тусгай сэдвээр зөвлөх хурал Эрээн хотод болов. Уг хурлын гол агуулга нь дарга Ши Жиньпиний Өвөр Монголд айлчлал хийх үеэр ярьсан ярианы гол санаа болон Монгол Улстай бүх салбарт хамтран ажиллах тухай ӨМӨЗО-ны Намын хороо, Засгийн газрын ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлж, Өвөр Монголыг Дундад улсын умардад нээлттэй чухал гүүр, хил дагуух нөөц баялаг эдийн засгийн бүс болгон бүтээн байгуулах санал зөвлөгөөг гаргасан байна. Үүний зэрэгцээ хурлаар "Дундад Монголын бодитой байдлыг хүндэтгэн, хамтран ажиллахыг гүнзгийрүүлэн, Өвөр Монголын хил дагуух хилийн боомтын эдийн засгийн хөгжлийн түвшинг дээшлүүлэх" тухай тусгай сэдвээр зөвлөн, тохирох санал бодлогыг гаргав.
