solongonews
Хятадын бүх нийтийн ном уншлагын тавдугаар чуулган Наньчан хотод боллоо
2026-04-20 16:30
Хятадын бүх нийтийн ном уншлагын тавдугаар чуулган Наньчан хотод боллоо

 

ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн, ХКН-ын Төв Хорооны Суртал ухуулгын хэлтсийн дарга Ли Шулэй 4-р сарын 20-нд Жянши мужийн Наньчан хотод болсон Хятадын бүх нийтийн ном уншлагын тавдугаар чуулганд оролцон үг хэлж, 2026 оны "Хятадын бүх нийтийн ном уншлагын долоо хоног"-ийг нээв.

чуулганд оролцогчид илэрхийлэхдээ, Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин ном уншихыг үргэлж чухалчлан дэмжиж, бүх нийтийн ном уншлагыг үндэсний стратеги болон үндэсний хүсэл зоригийн түвшинд хүргэхээр ажиллаж, бүх нийтийн ном уншлагын ажилд урьд өмнө байгаагүй хөгжлийн боломжийг авчирсан байна гэжээ.

Энэ жилийн "Хятадын бүх нийтийн ном уншлагын долоо хоног"-ийг 4-р сарын 20-26-ны хооронд зохион байгуулж буй бөгөөд "бүх нийтийн ном уншлагыг хамтдаа ахиулж, номд бахтай нийгмийг хамтдаа Байгуулъя" уриан дор Хятадын бүх нийтийн ном уншлагын чуулган зэрэг цуврал арга хэмжээ зохион байгуулж, нийгэм даяар ном унших хүсэл эрмэлзлийг урмашуулж, номд бахтай нийгмийг байгуулахыг дэмжих зорилготой юм. 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл