solongonews
Эдийн засгийн том улсаас эдийн засгийн хүчирхэг орон уруу
2014-11-26 09:51
Эдийн засгийн том улсаас эдийн засгийн хүчирхэг орон болгон хөгжүүлэх явдал нь “Хоёр зуун жил” стратегийн шаардлагыг биелүүлж байна.

  Намын 18-р их хурлаас хойш Ши Жиньпин даргаас Дундадын үндэстнүүд хамтдаа хөгжих Дундад улсын мөрөөдөл болон "Эдийн засгийн том улсаас эдийн засгийн хүчирхэг орон уруу ахих" стратегийн шаардлагыг дурдав. Одоогийн байдлаар Дундад улс яг бүх талаар чинээлэг нийгмийг байгуулан Дундадын үндэстнүүд хамтдаа хөгжих Дундадын мөрөөдлийн чухал стратегийн ач холбогдол бүхий боломжуудыг алдахгүйг хичэээж, Ши Жиньпин даргын эдийн засгийн стратеги хөтөлбөрийг хэрэгжүүлж, шинжлэх ухааны хөгжил, өөрчлөлтийг гүнзгийрүүлэн, Дундад улсын мөрөөдлийг биелүүлэхийн төлөө эдийн засгийн бат суурийг тавьж байна.

 

Эдийн засгийн хүчирхэг улс байгуулна

Ши Жиньпин дарга "Сэргэлтийн зам" үзэсгэлэнгийн үеэр хэлэхдээ: -Коммунист нам байгуулагдсан 100 жилийн үеэр бүх талаар чинээлэг нийгмийг байгуулах зорилтоо заавал биелүүлнэ. Хүчирхэг, ардчилсан, эв нэгдэлтэй, боловсон нийгэм журамт орчин цагийн улс болгон хөгжүүлэх зорилтоо биелүүлж, Дундадын үндэстнүүдийн их хөгжлийн мөрөөдлийг гарцаагүй биелүүлнэ. Эдийн засгийн стратегийн үүднээс авч үзвэл бүх талаар чинээлэг нийгэм байгуулах үндэс суурин дээр эдийн засгийн том улсаас эдийн засгийн хүчирхэг орон болгон хөгжүүлэхээр зорьж байгаа юм.

     Эдийн засгийн том улсаас эдийн засгийн хүчирхэг орон болгон хөгжүүлэх явдал нь “Хоёр зуун жил" стратегийн шаардлагыг биелүүлж байна. Одоогийн байдлаар манай улсын эдийн засгийн ерөнхий хэмжээ дэлхийд хоёрдугаарт тодрон, эдийн засгийн том улс болж байгаа ч эдийн засгийн хүчирхэг орон болж чадаагүй л байна. Шинэ түүхийн эхлэлээс харахад эдийн засгийн том улсаас эдийн засгийн хүчирхэг улс болон дэвшихэд "Хоёр зуун жил"-ийн турш тэмцэх зорилтын стратеги шаардлагыг биелүүлэх, Шин Жиньпиний эдийн засгийн стратеги хөтөлбөрийн гол илэрхийлэл юм.

     Эдийн засгийн том улсаас эдийн засгийн хүчирхэг орон болгон хөгжүүлэх нь түүхэн туршлага, сургамжийн гүнзгий нэгдэл юм. 18- р зууны дараа Англи улс аж үйлдвэржилтийн цаг үед орж байсан ч тухайн үеийн Дундад улсын хөдөө аж ахуйн нийгэм хаалттай байлаа. 1840 онд Английн үйлдвэрийн хувьсгалын үр бүтээл Дундад улсын үүд хаалгыг нээж, хагас феодлын  нийгмээс ангижирч эхэлсэн юм. Хоцрогдоно гэдэг бусдын дарамтанд амархан орохын эхлэл.  Зөвхөн хөгжлийг ахиулах, эдийн засгийн бодит хүчинд тушиглэн хөгжиж, дэлхийн олон үндэстнүүдийн дунд мөр зэрэгцэн урагшилж чадна. Энэ бол түүхийн бичигдээгүй хууль.

    2013 онд БНДАУ-ын үйлдвэрлэлийн ерөнхий өртөг нэг хүнд дунджаар 6000 гаруй доллар ноогдож байв. Энэ нь дэлхийн банк санхүүгийн стандартын дагуу дундаж орлоготой улсын эгнээнд багтсан байна. 2013 оны 11-р сард Ши Жиньпин 21-р зууны зөвлөлдөх хурлын Бээжин дэх хуралд оролцсон гадаадын төлөөлөгчтэй уулзах үеэр илэрхийлэхдээ: -Би Дундад улсын эдийн засгийн тогтвортой үргэлжлэх эрүүл хөгжилд маш итгэл төгөлдөр байна. Энэ итгэл бидний эдийн засгийн хүчирхэг улс байгуулах холын зорилт өвөрлөж байгаатай холбоотой. Мөн техник технологийн дутагдал, үйлдвэрлэлийн эргэлтийн удаашрал, хот хөдөөгийн хөгжил тэнцвэргүй, орлогын зөрүү зэрэг асуудлыг богино хугацаанд шийдвэрлэж чадаж байгаа тул ирээдүйд итгэх итгэл улам нэмэгдсээр байгаа гэв.

   Шинжлэх ухааны хөгжил бүх асуудлыг шийдвэрлэх түлхүүр

   Ши Жиньпин илэрхийлэхдээ: -Бид төрийн бодлогын дагуу улсаа хөгжүүлэх тэргүүн үүргээ сайтар биелүүлэх хэрэгтэй. Дундад улсын дэвшсэн үйлдвэрлэлийн хүчний хөгжлийн шаардлагыг төлөөлж, эдийн засгийн хөгжлийг голчлон баримтална. Эдийн засгийн тасралтгүй хөгжлийн сууринд улс төрийн ба соёлын байгуулалт, нийгэм, экологи боловсролын болон бусад салбарын үйл ажиллагааг зохицуулан сайжруулна. Дэлхийн түүхэн байдлаас харахад эдийн засгийн хөгжил нь стратегийн зорилгод хүрэх шийдвэрлэх чанартай хүчин зүйл юм. 1.3 тэрбум гаруй хүн амтай, хөгжиж буй улс орны хувьд хөгжил нь Дундад улсын бүх асуудлыг шийдвэрлэх гол түлхүүр болоод байгаа юм.

    Ши Жиньпин мөн илэрхийлэхдээ: -Тогтвортой, зохистой хөгжил болон үйлдвэрлэлийн ерөнхий өртгийн өсөлтийн харилцааг ойлгох явдал. Бид үйлдвэрлэлийн ерөнхий өртөг болон эдийн засгийн хөгжлийн харилцааг ялган шийдвэрлэж, зөвхөн үйлдвэрлэлийн ерөнхий хэмжээтэй хөөцөлдөх биш, эдийн засгийн хөгжлийн үр дүнг үнэлэх арга хэмжээг өргөжүүлэн манай улсын эдийн засаг дунд өндөр хурдтайгаар жигд, тогтвортой хөгжих явцад эдийн засгийн хувьд боломжийн орон зайд ажиллуулна.

    Эдийн засгийн хөгжлийн хэлбэрийг өөрчилж, бүтцийг  тасралтгүй сайжруулна. Тэрээр мөн: -Эдийн засгийн бүтцийн стратегийн чанартай зохицуулалтыг улам сайн хийнэ. Одоогийн байдлаар Дундад улсын бүтцийн шаардлага, хот хөдөөгийн болон орон нутгийн бүтэц зэрэгт тэнцвэргүй асуудал оршиж байна. Бид эдийн засгийн бүтцийн зохицуулалтын дотоод хүчийг улам бэхжүүлж, гадаад ачааллыг идэвхтэй шийдвэрлэн, эдийн засгийн хөгжлийн хэлбэрийн эргэлтийг ахиулж, эдийн засгийн эргэлтийн хөгжил дэвшлийг түргэсгэнэ.

   Эдийн засгийн өсөлтийн чанар, үр бүтээмжийг сайжруулах,  улмаар жинхэнэ өсөлтийг баталгаажуулна. Ши Жиньпин цааш нь илэрхийлэхдээ: -Өсөлт нь үнэн бодитой байж, үр ашигтай, үргэлжлэн тотвортой хөгжсөн байх хэрэгтэй. Урт хугацааны туршид манай улсын эдийн засгийн хөгжил гадаад санхүүжилт болон хөрөнгө оруулалтын хүчинд өсөн, их хөрөнгө оруулалт, их зардал, их бохирдлыг багасган, бага дунд үйлдвэрлэлийн уламжлалт эдийн засгийн өсөлтийг дэмжинэ. Түүнчлэн эрдэс баялаг, экологийн их эвдрэл, басхүү олон улсын зах зээлийн зээлийн хэлбэлзэлд өртсөн байна. Энэ нь биднээс нэг талаар хөгжлийн стратегийн хэрэгжилтийг шинэлэг болгож, дэлхийн шинжлэх ухаан, технологийн инновацийн чиг хандлагыг соргогоор ойлгох, шинэ санаачлагыг дэмжихийг шаардаж байгаа юм. Нөгөө талаас ногоон хөгжлийг баримтлан, экологийн чадавхи, хүчин чадал болон эрдэс баялгийн хязгаарлагдмал нөөцийн нөхцөл байдалд хөгжлийг үргэлжлүүлэх тогтвортой байдлаа хадгалах, эдийн засгийн өсөлтийн чанар, үр ашгийг дээшлүүлэх хэрэгтэй.

    Эдийн засгийн эрсдлээс урьдчилан сэргийлж, эдийн засгийн үйл ажиллагааны аюулгүй байдалд хяналт тавина. Олон улсын өнөөгийн байдлаас харахад олон улсад банк санхүүгийн хямрал тасралтгүй тохиолдож, дэлхийн эдийн засгийн өсөлтөд байнга нөлөөлөн,  дэлхийн эдийн засгийн өсөлтийн удаашрал хэвийн үзэгдэл болоод байна. Улсын дотоод байдлаас үзэхэд үйлдвэрлэлийн эрсдэл, орон нутгийн төр засгийн өрийн эрсдэл зэрэг нь эдийн засгийн тогтвортой байдлыг хангах үйл ажиллагаанд нөлөөлсөн байна. Эдгээр эрсдлийг шийдвэрлэхэд бид Ши Жиньпин даргын шаардлагын дагуу судалгаа үнэлгээг бэхжүүлж, хүртээмжтэй арга бодлогыг хэрэгжүүлэн, тогтвортой хөгжлийн дунд сайн, шилдэг байх гарцыг хайх хэрэгтэй.

   Гол үйл явцын өөрчлөлт дэх амжилтыг ахиулна

     Шинэчлэлийг гүнзгийрүүлэх нь Ши Жиньпин даргын эдийн засгийн стратеги бодлогын чухал хэсэг юм. Бид эдийн засгийн системийг өөрчлөх тал дээр анхаарч, засгийн газар, зах зээл хоорондын харилцааг шийдвэрлэн, чухал бүс нутаг, гол үйл явцын өөрчлөлтөд давуу чанартай амжилтыг гарган, шинэчлэлийн системийн чанар, цогц, нэгдмэл чанарыг бэхжүүлэх, шинэчлэлийн чөлөөтэй үйл ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлнэ.

    Суурь эдийн засгийн тогтолцоог сайжруулж, холимог тогтолцооны эдийн засгийг идэвхтэй хөгжүүлнэ. Ши Жиньпин мөн дурдахдаа: -Олон нийтийн эзэмшлээр гол болгохыг баримтлан төгөлдөржүүлж, олон төрлийн тогтолцоот эдийн засгийг баримтлан хөгжүүлж, харилцааг сайжруулна. “Дундад улсын шинж чанар бүхий социалист системийн  суурь тогтолцоог боловсронгуй болгох” гэдгийг онцлон тэмдэглэв. Эдийн засгийн том улсаас эдийн засгийн хүчирхэг орон уруу ахиулах түүхийн чанартай эргэлтэд заавал суурь эдийн засгийн тогтолцоог бэхжүүлэн төгөлдөржүүлж, олон төрлийн тогтолцоот эдийн засгийн давуу талыг бүрэн бадруулан, холимог тогтолцоот эдийн засгийг идэвхтэй хөгжүүлэх, аж ахуйн нэгжүүд орчин үеийн аж ахуйн тогтолцоог ахиулах, төрийн бус өмчит аж ахуйн нэгжүүдийн эрүүлээр хөгжих, олон төрлийн тогтолцоот эдийн засгийн эрч хүч, бүтээлч чадавхыг дэмжинэ.

    Орчин үеийн зах зээлийн тогтолцоог сайжруулан, зах зээл эрдэс баялгийг хуваарилах, үзүүлэх болон шийдвэрлэх чанартай үр нөлөөг дээшлүүлнэ. Ши Жиньпин илэрхийлэхдээ: -Зах зээлийн нөөц хуваарилалт бол зах зээлийн эдийн засгийн ерөнхий дүрэм юм. Төр засаг болон зах зээлийн харилцааг улам бэхжүүлэх нь зах зээлийн нөөцийн хуваарилалт дундах шийдвэрлэх чанартай үр нөлөөг дээшлүүлэн, дотоодын хүчээ дайчилж, эдийн засгийн хүчирхэг улс байгуулахад хүчтэй дэмжлэг болно. Бид социалист зах зээлийн эдийн засгийн шинэчлэлийн чиглэлийг баримтлах нь зах зээлийн шинэчлэлтийг түргэсгэн, засгийн газрын эрдэс баялгийн холбоотой ажилд зохицуулалт хийхийг багасгаж, засгийн газрын микро эдийн засгийн үйл ажиллагаанд шууд төрийн оролцоог бууруулах боломжтой. Шударга, нээлттэй, ил тод, зах зээлийн дүрэм журмыг бий болгох. Цаашид орчин үеийн зах зээлийн тогтолцоог сайжруулах, зах зээлийн үнэ бүрдэлтийн үүргийг бүрэн тодорхойлно.

    Засгийн газрын ажлын чадавхийг сайжруулж, засгийн газрын нөлөөг улам эрчимжүүлнэ. Ши Жиньпин тодорхойлохдоо шинжлэх ухааны макро эдийн засгийн зохицуулалт, төр засгийн үр дүнтэй засаглал нь социалист зах зээлийн эдийн засгийн системийн давуу талын дотоод шаардлагыг ханган. Зах зээлийн нөөцийг хуваарилахын зэрэгцээ засгийн газрын шийдвэрлэх үүрэг, үр нөлөөг улам дээшлүүлэн, засгийн газар нь зах зээлийн олон салбартай нэгдэн, засаг захиргааны хяналтын системийг шинэчлэл, зах зээлийн хяналт, олон нийтийн дэд бүтцийн үйлчилгээг бэхжүүлж, нийгмийн эрх тэгш, тогтвортой байдлыг, хамтран баяжих байдлыг улам ахиулна.

     Санхүү татварын шинэчлэлийн боломжийг ашиглан орчин үеийн санхүүгийн системийг сайжруулна. Ши Жиньпинээс санхүү нь төр засаглалын суурь, гол тулгуур гэдгийг онцлон тэмдэглэв. Шинжлэх ухаанлаг татварын тогтолцоо нь эрдэс баялгийг оновчтой хуваарилах, зах зээлийн нэгдлийг хамгаалах, нийгмийн шударга ёсыг дэмжих, төрийн тогтвортой байдлыг хангах зэрэг болно. Цогц стандарт, нээлттэй, ил тод, төсвийн тогтолцоог хэрэгжүүлнэ. Татварын тогтолцооны шинэчлэлийг гүнзгийрүүлж, шилжүүлэх төлбөрийн системийг стандартчилах, хууль ёсыг дэмжих тогтолцоог ахиулан, орон нутгийн татварын тогтолцоо, зарлагын үүрэг хариуцлагыг бий болгоно.

      Хот хөдөөгийн нэг цогцын механизмийг байгуулан хотжилтын ажлыг идэвхтэй, тууштай хэрэгжүүлнэ. Ши Жиньпинээс хот хөдөө, орон нутгийн хоорондын хөгжлийн жигд бус байдал манай улсын эдийн засаг, нийгмийн хөгжил дунд оршин буй мэдэгдэхүйц зөрчил, чинээлэг нийгмийг байгуулах, орчин үеийн социалист нийгмийг түлхүү ахиулахад заавал шийдвэрлэх том асуудал гэж илэрхийлэв. Манай хөдөө аж ахуйн суурь нөхцөл муу, хот суурин газрын оршин суугчдын орлого, дэд бүтцийн байгуулалт, ажил эрхлэлт, боловсрол,  эмнэлгийн салбарт илэрхий зөрүү оршиж байгаа юм. Энэ нь шинэ хэлбэрийн хөдөө аж ахуйн эзэмшлийн системыг байгуулах шаардлагатайг харуулж, хүнсний аюулгүй байдлыг хангах, хот, хөдөө орон нутгийн элементүүдийг тэгш солилцох, олон нийтийн нөөц баялгийг тэнцвэртэй хуваарилах ажлыг дэмжих, хотжилтын эрүүл хөгжлийн механизмийг идэвхтэй сайжруулах, хөдөө орон нутгийн ажилчид, тариачид харилцан ашигтай хамтран дэмжих, шинэ хот, хөдөө орон нутгийн ажилчид, тариачид, хот, хөдөө орон нутгийн харилцааг нэгтгэнэ.

   

   Нээлттэй стратегийн индэр байгуулах

   Ши Жиньпин хэлэхдээ:  -Энх тайван хөгжлийн хамтын ажиллагааны хамтран хожих олон улсын чиг хандлагыг сайн атгаж, хүчирхэг, ардчилсан, боловсон, эв нэгдэлтэй, улсын дотоодын байдлыг сайн баримтална. Улсын дотоод болон олон улсын хоёр их байдлыг цаг үеийн урагшилт дунд санаачлагатай ашиглан, хөгжлийг олно. Дэлхийн эдийн засгийн засаглалд идэвхтэй оролцоно. Ши Жиньпин мөн хэлэхдээ: -Улсын хүчний тасралтгүй хүчирхэг болохыг дагалдан Дундад улс олон улсын үүрэг хариуцлагыг чадах хязгаартаа багтаан явуулж, хүн төрөлхтний энх тайван, хөгжлилд илүү их хувь нэмэр оруулах болно. Ирэх хугацаанд Дундад улс идэвхтэй хандлага үзүүлж, гадаад хөрөнгө оруулалтын зах зээлд орж ирэхэд нээлтэй хандан “Хилийн чандад хөгжих” явдлыг цаашид хэрэгжүүлэх урт удаан хугацааны дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтийг дэмжихэд шинээр хувь нэмэр оруулна.

   Олон янзын нээлтийг ахиулж, бүрэн хэмжээний нээлттэй эдийн засгийг цогцлооно. Ши Жиньпин цааш нь хэлэхдээ: -Бид хоёр талын, олон талын, бүс нутгийн болон дэд бүс нутгийн нээлттэй хамтын ажиллагааг зохицуулж, ЧХХ стратегийн хэрэгжилтийг түргэсгэх, хөрш зэргэлдээ улс орнуудтай хамтран ажиллах чадварыг дэмжинэ гэв. Манай улсын нээлт хил дагуух эх газрын, далайн эргийн зэрэг олон янзат нээлттэй системийг хөгжүүлж,гадаад хамтын ажиллагаа нь эх газрын, олон талын, хоёр талын хамтын ажиллагааны системд хөгжиж байна. Жишээлвэл,АСЕАН-ын бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа,Шинэ Зеланд, Сингапур, Чили зэрэг улсуудтай хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагаа байгуулах буюу Их Меконг гол зэрэг дэд бүс нутгийн хамтын ажиллагааг  байгуулна.Манай улс яг эдийн засаг, гадаад харилцаа, хүмүүнлэгийн соёл зэрэг олон арга замыг ашиглан, бүрэн хүрээний нээлттэй эдийн засгийг аажмаар байгуулсаар байна.

     Тогтолцоонд тусгаж байгаа шинэлэг саналыг дэмжих, чөлөөт худалдааны бүсийн байгуулалтыг ахиулна. Ши Жиньпинээс бүх талууд чөлөөт худалдааны бүсийг байгуулх үед нээлттэй, өргөн багтаамжтай, ил тод зарчмыг баримтална. Онцгойлон хөгжлийн түвшин адил бус эдийн засгийн уян хатан чанарыг тусгах, янз бүрийн эдийн засаг нь нэгдэлтийн дунд олон сонголтыг нээж мөрдөх ёстой гэж онцлон тэмдэглэсэн байна. 2014 оны 5-р сард Ши Жиньпин Шанхай хотын чөлөөт худалдааны бүстэй танилцахдаа идэвхтэй чөлөөт худалдааны бүсийг дэмжих хэрэгтэй. Шанхай хотын чөлөөт худалдааны бүс байгуулах нь дэлхийн нөөц баялгийг манай улсад зүй зохистой хуваарилалт хийн, цаашид  Дундадын нээлттэй эдийн засгийн түвшинг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ юм гэв.

     Шинэ үеийн нээлтийн бодлогыг хэрэгжүүлэн "Нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтыг дэмжинэ. Ши Жиньпин онцлохдоо ”Торгоны замын эдийн засгийн бүс" хамтран байгуулахын дээр "21-р зууны далайн торгоны зам"-ын стратегийн үзэл баримтлалын дараа олон улсын  анхаарлыг татав. Энэ нь шинэ үеийн нээлтийг хэрэгжүүлж байгаа чухал арга хэмжээ бөгөөд мөн тааламжтай хүрээлэн буй орчныг бий болгох чухал ач холбогдолтой арга хэмжээ болж, улс орнуудын хамтын ажиллагаа харилцан амжилт олох ба харилцан ашигтайгаар бие биеэ дэмжинэ. / Нийтлэлийг Чэн Баошэн /

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл