solongonews
”Ши Жиньпин төр улсыг засах тухай” V боть номын танилцуулга Анкара хотноо болов
2026-07-02 11:56
”Ши Жиньпин төр улсыг засах тухай” V боть номын танилцуулга Анкара хотноо болов

 

"Ши Жиньпин төр улсыг засах тухай" номын V ботийн танилцуулга долдугаар сарын 1-нд Туркийн нийслэл Анкара хотод болов. Арга хэмжээнд Хятад, Туркийн улс төр, эрдэм шинжилгээ, хэвлэн нийтлэх салбарын 200 гаруй төлөөлөгч оролцлоо.

Оролцогчид хэлэхдээ, "Ши Жиньпин төр улсыг засах тухай" номын V ботид Ши Жиньпиний шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл санааны хамгийн сүүлийн үеийн онолын ололтыг системтэйгээр тайлбарлаж, Хятад маягийн орчин үеийн хөгжлийн онол, практикийг танилцуулсны зэрэгцээ хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын үзэл баримтлалыг гүнзгий тайлбарласан юм. Хятад, Турк хоёр улс дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож буй энэ үед хоёр тал орчин үеийн хөгжлийн болон төр улсыг удирдах туршлагаа солилцож байгаа нь улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой гэжээ.

Туркийн тал цаашид хоёр улсын парламент хоорондын харилцааг улам идэвхжүүлж, "Бүс ба Зам" санаачилгыг "Дундад коридор" хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулахын зэрэгцээ эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, хүмүүнлэгийн солилцоо, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлж, соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцах үйл ажиллагааг бэхжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.

Арга хэмжээний үеэр Хятадын тал Туркийн талд "Ши Жиньпин төр улсыг засах тухай" номын V ботийн англи хэл дээрх хэвлэл, мөн II ботийн турк хэл дээрх хэвлэлийг гардуулан өглөө.

Түүнчлэн оролцогчид эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа, ногоон шилжилт, соёл иргэншлийн харилцан суралцахуй болон дэлхийн засаглал зэрэг сэдвээр санал солилцжээ. 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл