solongonews
Дарга Ши Жиньпин баярын захидал илгээлээ
2026-01-09 14:45
Ши Жиньпин дарга баярын захидал илгээлээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 01-р сарын 08-ны өдөр 2026 оны “Хятад-Африкийн хүмүүнлэгийн солилцооны жил”-ийн нээлтийн арга хэмжээнд баярын захидал илгээлээ.

Ши Жиньпин дарга захидалдаа: Хятад, Африк дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойтой давхцуулан “Хүмүүнлэгийн солилцооны жил”-ийг зохион байгуулж буй нь миний бие Африкийн удирдагчидтай хүрсэн чухал зөвшилцөл бөгөөд шинэ түүхэн гараанаас Хятад-Африкийн найрсаг харилцааг ард түмний дунд улам гүнзгийрүүлэх чухал алхам болох юм гэж бичжээ.

Тэрээр мөн соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцах нь хүн төрөлхтний соёл иргэншлийн дэвшил, дэлхийн энх тайван, тогтвортой хөгжлийн тасралтгүй хөдөлгөгч хүч гэдгийг тэмдэглэж, мянга мянган жилийн турш Хятад, Африкийн хоёр их соёл иргэншил бие биеэ гийгүүлэн, Хятад-Африкийн найрамдлын түүхэн болон үзэл санааны эх ундарга болсоор ирснийг дурдлаа.

Дарга Ши Жиньпин цааш нь хоёр тал “Хүмүүнлэгийн солилцооны жил”-ийг боломж болгон, уламжлалт найрамдлыг үргэлжлүүлэн бэхжүүлж, соёл иргэншлийн харилцан суралцах явдлыг гүнзгийрүүлэн, иргэдийн солилцоог, ялангуяа залуучуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, улс орныг засаглан удирдах туршлага солилцох, орчин үеийн хөгжлийг хамтдаа дэмжихийг хүссэн байна.

Мөн Хятад, Африкийн 2.8 тэрбум гаруй ард түмнийг сэтгэл санаа, хүсэл зорилго, хүч чадлаараа нэгдэж, "Дэлхийн өмнөд"-ийн орнууд нэгдэн дэлхийн нийтлэг сорилтуудыг даван туулах, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг дээдлэх, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг байгуулахад Хятад–Африкийн шинэ хувь нэмрийг оруулахыг уриалсан байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл