solongonews
Шинэ аялалд шинэ амжилтыг бүтээнэ
2026-03-31 17:34
Эх дэлхийд хавар саатаж, түмэн бодис амилан сэргэж байна. 2026 оны Хятадын “Хоёр чуулган” хэлэлцэх асуудлаа бүрэн дуусгаж, амжилттай өндөрлөлөө.

 ХIV сонгуулийн БХАТИХ-ын IV чуулган 03-р сарын 05-ны үдээс өмнө Бээжингийн Ардын их хурлын ордонд нээгдэв    Зургийг: ХУАН ЖИНВЭНЬ

Чуулганаар Засгийн газрын ажлын тайлан, “15-р таван жил"-ийн төлөвлөгөөний хөтөлбөр, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны ажлын тайлан зэргийг хянан хэлэлцэж баталсан байна. Мөн Экологийн орчны тухай хууль, Үндэстний эв нэгдэл, хөгжил дэвшлийг дэмжих тухай хууль, Үндэсний бүтээн байгуулалтын төлөвлөлтийн тухай хууль, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны  хууль тогтоомжийг хянан хэлэлцсэн байдал болон холбогдох хуулийн хэрэгжилтийн тухай илтгэлийг батлах тогтоолыг тус тус баталлаа.

Энэхүү чуулган нь оюун ухаан хүчин чадлаа төвлөрүүлж, прагматик үйл ажиллагаа авч, эв санаагаа нэгтгэн хичээн урагшилсан чуулган байлаа. Чуулганд оролцсон бүх төлөөлөгчид, гишүүд хариуцлагат сэтгэл өвөрлөн, эв нэгдлийг эрхэмлэж, чин сэтгэлээсээ ажиллаж, “15-р таван жил"-ийн төлөвлөгөөний үндсэн чиглэл, засгийн газрын ажлын тайлан, гурван хуулийн төслийг хэлэлцэж,итгэл үнэмшлээ бэхжүүлж, цаг үеийн хамгийн хүчирхэг дуу хоолойг илэрхийллээ.

Юньнань мужийн Вэньшань Жуан, Мяо үндэстний өөртөө засах жөүгийн Гуаннань шяньд Нүн Жягүй сурагчдын хамтын зураг татуулав.   Зургийг: ПЭН ИКАЙ

Ирээдүй зүг эрч хүчтэй урагшилна

Цагийн хүрд байгалийн жамаар эргэлдэж, түүхийн ул мөр мөнх урагшилна. Дарга Ши Жиньпин 03-р сарын 05-ны үдээс хойш ХIV сонгуулийн БХАТИХ-ын IV чуулганд оролцсон Жянсү мужийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцох үеэрээ “Таван жилийн төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх нь Хятадын Коммунист Намын үндэсний зохион байгуулалт, улс орныг удирдах чухал туршлага юм” гэж онцлон тэмдэглэв.

ХКН-ын ХХ сонгуулийн Төв хорооны IV бүгд хурлаас “15-р таван жил"-ийн төлөвлөгөөг бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал болон Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлөөр хэлэлцэн баталж, “15-р таван жил"-ийн төлөвлөгөөний хөтөлбөрийн төслийг хянан хэлэлцээд ХКН-ын  дэвшүүлсэн санал санаачилгыг бүх ард түмний эрх зүйн үзэл санаа, үйл ажиллагаа болгон хувиргасан юм.

Төлөвлөгөөний хөтөлбөрийн төсөлд 20 гол үзүүлэлтийг тодорхойлж, томоохон стратегийн үүрэг зорилтууд нь чансаатай хөгжлийг дэмжих, дотоодын эдийн засгийн эргэлтийг бэхжүүлэх, бүх ард түмний хамтын хөгжил цэцэглэлтийг сайжруулах, хөгжил болон аюулгүй байдлыг зохицуулахыг чухалчилсан бөгөөд 6 чиглэлээр 109 томоохон төслийг санал болгожээ.

Засгийн газрын ажлын тайланд “15-р таван жил"-ийн төлөвлөгөөнйи эхний жилд хэрэгжих хөгжлийн гол зорилтуудад “Эдийн засгийн өсөлтийг 4.5-5 хувьд хүргэж, бодит амьдрал дээр улам сайн үр дүнд хүргэхийн төлөө хичээн зүтгэнэ” гэж дэвшүүлсэн нь олны анхаарлыг татлаа.

Төлөвлөлтийн тайланд эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх арван гол зорилтод анхаарлаа хандуулж, хэрэглээний тогтвортой өсөлтийг дэмжих, гол салбаруудыг тасралтгүй шинэчлэх, шинээр гарч ирж буй болон ирээдүйн аж үйлдвэрүүдийг хөгжүүлэх зэрэг талаар дорвитой арга хэмжээ авахыг санал болгов. Мөн төсвийн тайланд санхүүгийн төсвийн илүү идэвхтэй бодлогыг үргэлжлүүлэх, төсвийн зарлагыг өргөтгөх, алдагдлын харьцааг 4 орчим хувьд байлгах талаар тодорхой тусгасан. Ардын дээд шүүх, Ардын дээд прокурорын газраас гаргасан тайланд “15-р таван жил"-ийн төлөвлөгөөг сайн эхлүүлэхийн тулд шүүхийн хүчтэй үйлчилгээ, баталгааг хангах арга хэмжээг тодорхойлсон байна.

Энэ хавраас эхлэн нийт нам, нийгэм нийтээрээ шаргуу хөдөлмөрлөж, шаргуу хичээл зүтгэл гаргаж, санаачилгатай ажиллаж Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлд тасралтгүй эерэг эрч хүч сэлбэж байна.

Хүбэй мужийн Шянян хотын Фаньчэн дүүрэгт болсон "Хаврын салхи" болон "Хөдөлмөр эрхлэлтийн тусламжийн улирал" хэмээх ажлаар хангах үйл ажиллагааны үеэр ажил хайгчид мэдээлэл авч байна.    Зургийг: ШЕ ЮН

Сайн сайхан ирээдүйг цогцлооно

Энэ жилийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал болон Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн  чуулганы хуралдааны үеэр Дарга Ши Жиньпин гурван удаа багийн хэлэлцүүлэгт оролцож, төлөөлөгчид, гишүүдийн санал зөвлөгөөг сонсож, улс орны асуудлаар гүнзгий санал солилцсон байна. Энэ жилийн “Хоёр чуулган”-ы үеэр Төрийн Зөвлөлийн Тамгын газар 80 ажилтныг томилон БХАТИХ-ын 35 төлөөлөгчийн баг, УТЗЗ-ийн 34 салбарын үйл ажиллагаанд оролцуулж, тэдний санал зөвлөгөөг сонсож, Төрийн зөвлөлийн холбогдох салбарын албаны хүмүүс чуулганы төлөөлөгч гишүүдийн санал бодлыг сонсож, холбогдох асуултад хариулав.

ХIV сонгуулийн БХАТИХ-ын IV чуулганы нарийн бичгийн газарт төлөөлөгчдийн дэвшүүлсэн 226 санал төсөл, 7000 гаруй саналыг хүлээн авав. 03-р сарын 05-ны 20:00 цагийн байдлаар БХАУТЗЗ-ийн ХIV сонгуулийн бүх Хятадын хорооны IV чуулган 5865 санал хүлээн авлаа.

“Хоёр чуулган” нь бодлогын дохиог гаргах чухал платформ, дэлхийн дахинд Хятадыг ойлгуулах чухал цонх юм. Энэ жилийн “Хоёр чуулган”-д дотоод, гадаадын 3000 гаруй сэтгүүлч бүртгүүлэн оролцож, дэлхийн анхаарлыг Хятадын "Хоёр чуулган"-д дахин төвлөрүүлжээ.

“Шинэ Хятад улс анхны пуужингаа хөөргөснөөс 100 дахь пуужингаа хөөргөх хүртэл 37 жилийн хугацаа зарцуулж, харин 100 дахь удаагийн хөөргөлтөд жил гаруйхан хугацаа зарцуулсан”. “Миний судалгааны багийн хамт олон дэлхийн хамгийн анхны техник хангамж, программ хангамжийн нэгдсэн блокчэйн үйлдлийн системийг бүтээсэн” гэх зэргээр төлөөлөгч болон гишүүдийн коридороор олон арван төлөөлөгч, гишүүд олон нийтийн санаа бодлыг хуваалцаж, гүйцэтгэлээ үзүүлж, хөгжлийн ололт амжилтын талаар ярилаа.

Хятадын “Хоёр чуулган” бол дэлхийн нийтийн анхаарлыг татсан улс төрийн томоохон үйл явдал бөгөөд дотоодын хөгжил төдийгүй дэлхийн хөгжилд тэргүүлэх үүрэг гүйцэтгэж, дэлхийн хэмжээний ач холбогдолтой гэж олон улсын хэвлэлүүд мэдээлж байлаа.

ХАУТЗЗ-ийн гишүүд 03-р сарын 11-нд хаалтын хуралдааны дараа Ардын Их Хурлын Ордноос гарч байна.   Зургийг: ЖИНЬ ЛЯНКУАЙ

Гэрэлт ирээдүйн төлөө тэмүүлнэ

Дарга Ши Жиньпин багийн хэлэлцүүлэгт оролцох үеэрээ ард түмний амьжиргааны асуудалд санаа тавьж ажилласан. Анхан шатны эмнэлгийн ажилтны хувьд Гуандүн мужийн Дүнгуань хотын Хэнли суурины Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээний төвийн сувилагч Мө Юүкүнь сүүлийн жилүүдэд эмнэлгийн үндсэн нөөц хөдөө орон нутагт хүрч, анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээ мэдэгдэхүйц сайжирсан үйл явцыг нүдээрээ харж, биеэрээ туулсан гэрч нь болжээ. Тэрээр:

- Би өөрийн хариуцсан ажил үүргээ гүйцэтгэн, ард түмний эрүүл мэндийг сахин хамгаалж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бодит үйл ажиллагаагаараа нягт нямбай хэрэгжүүлэх болно гэж хэлж байлаа.

БХАТИХ-ын төлөөлөгч, Хармөрөн мужийн Нин Ань хотын Бөхай суурингийн Шангуанди тосгоны намын үүрийн нарийн бичгийн дарга Чэнь Юйжя:

- Хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх стратегийн ерөнхий хэрэгжилтэд байнгын тусламжийг нэгтгэж, хөдөө орон нутгийн хамтын эдийн засгийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хөдөө орон нутгийн амьдрах орчныг тасралтгүй сайжруулна гэсэн санал дэвшүүлж, үүнийгээ нутаг буцсаны дараа бодит нөхцөл байдалд үндэслэн хэрэгжүүлэх болно гэж хэллээ.

Дарга Ши Жиньпин энэ удаагийн БХАТИХ-ын чуулганд онцлон тэмдэглэхдээ:

- Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх “15-р таван жил"-ийн төлөвлөгөөний зорилго, зорилтыг биелүүлэхийн тулд илүү ээдрээтэй асуудлыг шийдэж, гүн гүнзгий зөрчилдөөнийг шийдвэрлэх шаардлагатай байна. “15-р таван жил"-ийн төлөвлөгөөг урагштай эхлүүлэх нь ХКН-ын Төв хорооны удирдлагын дагуу шийдэмгий, хичээнгүй, тууштай ажиллаж, шинэ амжилтыг бүтээж, гайхамшигт хэтийн төлөвийг зураглан, Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлийн шинэ нөхцөл байдлыг бүтээх болно!

Хармөрөн мужийн Тунжян хотын Жежинькөү Хэжэ үндэстний суурингийн тариачид эрдэнэ шиш хурааж байна  Зургийг: ЛЮ ВАНЬПИН

Хүнань мужийн Чанша хотын Ванчэн дүүргийн Гаотанлин гудамжны Лэйфэн замын хорооллын Лэйфэн ажлын өртөөнд 03-р сарын 05-ны өдөр  сайн дурын ажилтан иргэнд цусны даралтыг хэмжиж байна  Зургийг: ЧЭНЬ СЫХАНЬ

Зохиогч: Синьхуа агентлагийн сурвалжлагч
Найруулагч: Б.ХУРЦ, ХӨҮ РҮЙ
Эх сурвалж : SLG
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл