solongonews
ДКН-ын Улс төрийн товчоо Японыг эсэргүүцсэн дайны сэдвээр сургалт явуулав
2015-08-08 14:55
25 дахь удаагийн сургалт зохион байгуулжээ.

Энэ оны 7 дугаар сарын 30-нд ДКН-ын төв хорооны Улс төрийн товчоо, Дундад улсын ард түмэн Японы түрэмгийллийг эсэргүүцсэн дайныг эргэн санаж, 25 дахь удаагийн сургалт явуулжээ.

Сургалтын үеэр ДКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин үг хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ: - Энэ онд Дундад улсын ард түмэн Японы түрэмгийллийг эсэргүүцэн ба дэлхийн фашизмын эсрэг дайнд ялалт байгуулсан 70 жилийн ойн баяр болж байна. Энэ удаагийн сургалт нь Дундад улсын ард түмний ялалтын агуу их түүхэн замналыг эргэцүүлж, дэлхийн фашистын эсрэг дайны ялалтын үр бүтээл болон олон улсын шударга ёсны төлөө гуйвшгүй тэмцэх зоригийг дайчилж, Дундад улсын ард түмэн түүхэн сургамжаа бат цээжилж, энх тайвныг хамгаалан, ирээдүйгээ итгэл дүүрэн угтахаа зарлаж байна гэжээ.

Найруулагч: Сүлпээ
Эх сурвалж : http://news.cntv.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл