solongonews
Дундад, Латин Америкийн сайд нарын хэмжээний анхны хурал болж байна
2015-01-08 18:00
Дундад , Латин Америк, Карибын тэнгисийн орнуудын хамтын цогцын чуулга уулзалтын сайд нарын хэмжээний анхны хурал энэ сарын 8-аас 9-ний өдрүүдэд Бээжин хотноо болж байна.

Сүүлийн жилүүдэд Дундад, Латин Америкийн орнуудын харилцаа нягтарч ирлээ. 2013 оны 6-р сар, 2014 оны 7-р сарад БНДАУ-ын дарга Ши Жиньпин Латин Америкийн орнуудад хоёр удаа айлчилж, Латин Америкийн Мексик, Чили, Коломба, Перу, Коста-Pика зэрэг орны төрийн тэргүүнүүд сүүлийн хоёр жилд Дундад улсад айлчилсан юм.

Дундад, Латин Америкийн орнуудын төрийн тэргүүний айлчлал, хоёр талын харилцаа дэлхийн олон орны харилцаанд хамгийн идэвхтэй харилцаа гэдгийг харуулж байна.

Дундад  Латин Америкийн орнуудын харилцааны хөгжлийн чухал үр дүнгийн нэг бол Дундад, Латин Америкийн чуулга уулзалт юм.

Дундад-Латин Америк болон Карибын тэнгисийн орнуудын хамтын цогц хоорондын чуулга уулзалтын сайдын хэмжээний анхны хурал эхэлсэн явдал, хоёр тал хөгжлийн шинэ боломжийн өмнө Дундад, Латин Америк болон Карибын тэнгисийн орнуудын хамтын цогц хооронд хамтын ажиллагааны шинэ индэртэй байх шаардлагатайг ойлгосныг харуулж байна. Дундад-Латин Америк болон Карибын тэнгисийн орнууд хоорондын бүс нутаг дамнасан хамтын ажиллагаа цаашид улам өргөжиж, уг форум нь эрчтэй хөгжлийн үе шатандаа байгаа Дундад, Латин Америк болон Карибын тэнгисийн орнуудын хамтын цогц хоорондын харилцаанд хөдөлгөгч хүч болох юм.

Сүүлийн жилүүдэд Дундад, Латин Америк болон Карибын тэнгисийн орнуудын хамтын цогц хоорондын харилцаа идэвхтэй хөгжиж, хоёр талын дээд давхрагын харилцаа нягтшиж, улс төрийн харилцан итгэлцэл гүнзгийрч, хамтын ажиллагаа баялаг амжилтанд хүрчээ. Хоёр талын худалдааны хэмжээ 2000 онд 12.6 тэрбум ам. доллар байсан бол 2013 онд 261.6 тэрбум ам. доллар болж 20 дахин нэмэгдсэн байна.
Дундад улс Америк, Европын холбооны дараа Латин Америкийн гурав дахь том худалдааны түнш болж, Латин Америк ч Дундадын долоо дахь том худалдааны түнш болсон байна. Дэлхийн эдийн засгийн даяаршлын нөхцөлд Латин Америкийн орнуудын удирдагчид Дундад тай харилцаагаа хөгжүүлэн, Дундад тай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийлжээ.

Дундадын эдийн засаг 1 нэгжээр нэмэгдэх тутамд Латин Америкийн эдийн засаг 0.5 нэгжээр өснө гэж НҮБ-ын Латин Америк, Карибын тэнгисийн орнуудын эдийн засгийн зөвлөлийн 2013 онд нийтэлсэн статистикт харуулжээ. Тиймээс Латин Америкийн улс орнууд Дундад тай харилцаагаа хөгжүүлэх нь Дундадын эдийн засгийн өндөр өсөлтийн ашгаас хүртэнэ гэсэн үг юм.

Дундадын эдийн засгийн өсөлтийн хэлбэр өөрчлөгдөхийн хажуугаар Дундадын аж ахуйн нэгжүүд "Гадаадад хандаж" эхэллээ. Нөөц баялаг ихтэй, зах зээл өргөн Латин Америкийн зах зээл нь Дундадын гадаадад хөрөнгө оруулах гол хөрс болж чадна.

Дундад, Латин Америкийн чуулга уулзалт нь хоёр талын олон салбар, олон давхаргад тал бүрийн бүтээлч хамтын ажиллагаанд шинэ индэр гаргаж, Латин Америкийн олон орон, бүс нутгийн хамтын хөгжилд идэвхтэй хувь нэмэр үзүүлэн Дундад , Латин Америкийн харилцааны хөгжилд шинэ хүч сэлбэх болно.

 

Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл