solongonews
Ши Жиньпин энэ баасан гарагт ОХУ-д айлчилна
2015-05-06 15:46
БНДАУ-ын дарга Ши Жиньпин тавдугаар сарын 8-10-ны хооронд ОХУ-д айлчилж, Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулах баяр ёслолын арга хэмжээнд оролцоно.

 

    Дундад улсын гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Лү Кан мэдээлснээр, Ши Жиньпин Орост айлчлахынхаа өмнө Казахстанд айлчлаад, дараа нь төрийн айлчлал хийхээр Москвагаас Беларусийг зорих аж.

    “Дундад улсын дарга Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан тавдугаар сарын 8-10-ны хооронд Москва хотод зохион байгуулах баяр ёслолын арга хэмжээнд оролцож, мөн ОХУ-д айлчилна” гэж Дундад улсын Гадаад хэргийн яамны цахим хуудсанд байрлуулсан Лү Кан мэдээлэлд дурдаж байна.

    Дундад улсын удирдагч мөн 5 дугаар сарын 5-7-ны хооронд Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын урилгаар тус улсад айлчлах бол 10-12-ны хооронд Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийнэ.

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : http://www.fmprc.gov.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл