solongonews
Ши Жиньпин Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж утсаар ярив
2026-04-21 09:26
Ши Жиньпин Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж утсаар ярив.

Хятад улсын дарга Ши Жиньпин 04-р сарын 20-ны үдээс хойш Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж, Ерөнхий сайд Мохаммедтай түүний хүсэлтээр утсаар ярив.

Ши Жиньпин Хятад улс Саудын Арабтай харилцаагаа хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч, харилцан хүндэтгэсэн, энх тайвнаар зэрэгцэн орших, харилцан ашигтай хамтран ажиллах зарчмуудыг тууштай баримталдаг болохыг тэмдэглэв. “ Энэ жил хоёр улсын хооронд иж бүрэн стратегийн түншлэл тогтоосны 10 жилийн ой тохиож байна. Хятад улс Саудын Арабтай хамтран стратегийн харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэх, ажил хэрэгч хамтын ажиллагааг бэхжүүлэх, бүх түвшний солилцоог өргөжүүлэх, Хятад-Саудын Арабын харилцааны цар хүрээг тасралтгүй өргөжүүлж, улмаар Хятад, Арабын орнуудын харилцааг хөгжүүлэх үлгэр дуурайл болох энэхүү боломжийг ашиглахад бэлэн байна” гэжээ.

Ойрхи Дорнод болон Персийн булангийн бүс нутгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Ши Жиньпин хэлэхдээ “ Хятад улс нэн даруй, иж бүрэн гал зогсоохыг дэмжиж, энх тайвныг сэргээхэд чиглэсэн бүх хүчин чармайлтыг дэмжиж, маргааныг улс төр, дипломат сувгаар шийдвэрлэх ёстой. Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх нь бүс нутгийн орнууд болон олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ашиг сонирхолд нийцэх тул саадгүй байх ёстой. Хятад улс бүс нутгийн орнуудыг сайн хөрш, хөгжил, аюулгүй байдал, хамтын ажиллагаагаар тодорхойлогддог хамтын гэр орон байгуулах, ирээдүй, хувь заяагаа өөрөө эзэн мэдэх, мөн бүс нутагт удаан хугацааны энх тайван, тогтвортой байдлыг тогтоохыг дэмжиж байна” гэжээ.

Мохаммед “ Саудын Араб, Хятадын харилцаа стратегийн шинж чанартай бөгөөд Хятадтай харилцаа холбоо хөгжүүлэх нь Саудын Арабын хувьд нэн чухал ач холбогдолтой. Ойрхи Дорнодод үргэлжилж буй мөргөлдөөн нь Персийн булангийн орнуудын аюулгүй байдлыг алдагдуулж, дэлхийн эрчим хүчний хангамж, эдийн засгийн үйл ажиллагаанд ноцтой нөлөөлж байна. Саудын Араб нь зөрчилдөөн, санал зөрөлдөөнийг яриа хэлэлцээрээр шийдвэрлэхийг эрмэлзэж байгаа бөгөөд нөхцөл байдлыг цаашид хурцатгахаас урьдчилан сэргийлэхийг хүсч байна. Хятад бол хариуцлагатай дэлхийн томоохон гүрэн бөгөөд Ойрхи Дорнодын орнууд сайн хөршийн, найрамдал, яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд нь тууштай дэмжиж ирсэн. Саудын Араб нь гал зогсоохыг сахин биелүүлэх, дахин мөргөлдөөн гарахаас урьдчилан сэргийлэх, Ормузын хоолойд аюулгүй байдал, чөлөөт тээвэрлэлтийг хангах, бүс нутагт удаан хугацааны энх тайван, тогтвортой байдлыг бий болгох арга замыг олохын тулд Хятадтай харилцаа холбоо, зохицуулалтаа бэхжүүлэхэд бэлэн байна” гэжээ.

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл