
11-р сарын 8-нд Бээжин хотноо Дэд бүтцийн түншлэлийн харилцааны яриа хэлцэл боллоо. БНДАУ-ын дарга Ши Жиньпин хурлыг даргалж, "Дэд бүтцийн түншлэлээр хөгжлийг удирдуулж, түншийн хамтын ажиллагаанд анхаарлаа хандуулъя" гарчигтай үг хэлсэн ба Дундад улс 40 тэрбум ам.доллараар торгоны замын санг байгуулна гэж мэдэгджээ. Тэрээр бас дэд бүтцийн түншлэлийн харилцааг чангатгаж, “нэг бүс нэг зам”-ын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай саналуудыг дурдав.
Ши Жиньпин дарга илтгэлдээ: Торгоны замын эдийн засгийн бүс болон 21-р зууны тэнгис дээрх торгоны замыг хамтран байгуулах болон дэд бүтцийн түншлэл уялдан нэгдэж, нөхвөрлөн дэмждэг юм. Хэрвээ “нэг бүс нэг зам”-ыг Азийн хөгжлийн хоёр далавч гэж зүйрлэвэл дэд бүтцийн түншлэл нь хоёр далавчны судас нь болох ёстой гэв.
АПЕК-ийн дээд уулзалтаас өмнөхөн, Ши Жиньпин дарга төвийн санхүүгийн удирдлагын багийн найм дахь бага хурлыг даргалан хуралдуулж, “нэг бүс нэг зам”-ын байгуулалтын ажлыг хичээн гүйцэтгэж, эргэн тойрны улс орнууд Дундад улсыг хүлээн зөвшөөрч, Дундад улстай улам дотно, Дундад улсад улам дэмжлэг үзүүлэхийг хичээх хэрэгтэй гэж онцлов.
“Нэг бүс нэг зам” нь Дундад улсын санаачлан дурдсан Азийн хөгжилд тохиромжтой шинэ загварын бүс нутаг хоорондын хамтын ажиллагааны механизм байж, Дундад улсын гадаадад нээлттэй чухал том арга хэмжээ болно. Дэд бүтцийн холбоо нь “нэг бүс нэг зам”-ын суурь байж, уг нэг бүс болон нэг зам дагуух эдийн засгийн хонгил, хөгжлийн парк, чөлөөт худалдааны бүсийг өргөтгөн байгуулах зэрэг хамтын ажиллагааны төслийг хэлдэг. “Нэг бүс” нь Дундад улсаас Евразийн эх газар жич Баруун бүс нутгийн өргөтгөл байж, “нэг зам” нь Дундад улсаас Номхон далай болон Энэтхэгийн далайн өргөтгөл юм, ийнхүү “Нэг бүс”, “Нэг зам”-ын залгалдаа нь яг л далавчаа дэлгэсэн бүргэд шиг л байдаг. Энэхүү том стратеги нь дэд бүтцийн холбооны хүчтэй дэмжлэг шаардагдана. Дэд бүтцийн холбоо нь бүс нутаг хоорондын дэд бүтэц, үндсэн аж үйлдвэр жич үндсэн зах зээлийн бий болохыг ахиулж, худалдаа, хөрөнгө оруулалтын чөлөөтэй дөхөм байдлыг дэмжих боломжтой.
